Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд
11.30 цагт “Европ дахь сэтгүүлзүйн орчин үеийн чиг хандлага, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт – Монголд хэрэгжүүлэх боломж, шаардлага” дугуй ширээний ярилцлага. Уулзалтад Брюссель, Утрешт, Берлин, Лайпцигт аялаад ирсэн Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, Чех, Герман, Францын элчин сайд нар, Дойче Велле Академийн Азийн хөтөлбөрийн зохицуулагч, Европын Холбооноос Хятад, Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга, УИХ-ын зарим гишүүд оролцоно.
“Туушин” зочид буудал “Соёмбо” танхимд
11.00 цагт “Магадлан итгэмжлэл ба боловсролын чанарын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал
“Blue moon” арт галерейд
17.00 цагт “УРАН ЗУРАГ ба УРАН БАРИМАЛ” нэртэй уран бүтээлчдийн нэгдсэн үзсэгэлэнгийн нээлт
“ Браухаус” ресторанд / Хүүхдийн зуу дахь/
15.00 цагт Монголын боксын холбооны хурал болно. Хурлаар тэргүүн дэд ерөнхийлөгчийг сонгоно.
МҮОНРТВ-ийн олон нийтийн мэдээллийн төвд
12.00 цагт Олон улсын пауэрлифтинг фитнесийн Монголын холбооноос 2013 онд гаргасан амжилт, дэлхийн хэд хэдэн рекордыг шинэчлэн тогтоосон тухай мэдээлэл хийнэ.
Эрүүл мэндийн яамны байранд
14.00 цагт Ядуу, эмзэг бүлгийн, гэр оронгүй тэнэмэл иргэдэд эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Энэрэл” эмнэлэгт тоног төхөөрөмж өгөх үйл ажиллагаа болно.
Хэнтий аймагт
Хэнтий аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно. Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу, Бурхан халдун уулыг үндэсний бахархалт хайрханаар зарласантай холбоотойгоор ийнхүү хүндэтгэлийн чуулган зохион байгуулж байгаа юм.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт “Оны шилдэг хүний нөөцийн менежер 2013” ажил мэргэжлийн дөрөвдүгээр уралдааны талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газар, Хөдөлмөрийн судалгааны институт, Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.11.30 цагт МУИС-ийн оюутны холбооноос сургуулийн бүтцийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
12.00 цагт “Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбогдуулж Ерөнхийлөгчийн тамгын газар, АТГ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагт “Нарантуул 2” худалдааны төвийн удирдлагууд тус төвд гарсан галын асуудлаар бодит мэдээлэл хийнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ