Хортой хог хаягдлын эсрэг жагслаа
Неаполийн 10 мянган иргэн хортой хог хаягдлыг хууль бусаар хаяж буйг эсэргүүцэн жагслаа. Тэд энэ асуудалд Каморру мафийнхныг буруутгаж байгаа гэнэ. Жагсаалд оролцогчид хог, бохирдлын улмаас хорт хавдар тусч, амиа алдсан хүмүүсийн гэрэл зургийг барьцгаажээ. Учир нь 25 жилийн өмнөөс Неаполийн хотуудад хорт хавдрын өвчлөл эрс өссөн гэдгийг эмч нар судалгааны үндсэн дээр баталсан байна. Үүнээс хойш тус улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл 40, эрчүүдийнх 47 хувиар өссөн аж.
1
Нутгийн иргэд Италийн өмнө зүгт орших Неаполь, Казерта хоёрын хоорондох газар нутгийг “Үхлийн гурвалжин” гэж нэрлэдэг байна. Энд сүүлийн 19 жилийн хугацаанд 50 сая тонн үйлдвэрийн хог хаягдал хаяж, шатаажээ. “Үхлийн гурвалжин”-д Италийн хойд, төвийн хэсгийн 440 орчим үйлдвэр хууль бусаар хог хаядаг нь илэрсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ