Амьд явах виз

img

Хүний амьдрал гэдэг баяр жаргал ээлжлэн байдаг. Баяр жаргал ээлжлэхийн хэрээр жаргалд ханадаггүй ч зовлонг туулах сэтгэлийн их тэнхээтэй байж чаддаг билээ. Хамгийн гол нь сэтгэлийн тэнхээ, зориг хатуужил бүхэн хүний зүрхнээс, итгэлээс, амьдралын төлөө гэсэн тэмцэлээс үүддэг бизээ.

6

Хүний амьдралд ирдэг хамгийн том зовлон бол эрүүл мэндээ алдах. Тиймдээ ч “Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин илүү жаргалтай” гэдэг хэл үг гарсан биз ээ. Уншигч таныг чилээж элдвийг нуршилгүй өнгөрөгч амралтын өдөр нэгэн номын нээлтэд очсон талаар сурвалжлагаа хүргэж байна.

5

Энэхүү номын нэр бол “Амьд явах виз”. Зохиогч нь Цахиур овогт Даваасүрэнгийн Наранчимэг. Түүнийг хүн болгон танихгүй. Тэр алдартай зохиолч, уран бүтээлч, олны танил биш. Зүгээр л та бидний нэгэн адил эгэл жирийн эмэгтэй, ээж, гэргий. Түүний мэргэжил Хүнсний технологийн инженер. Герман улсад боловсрол эзэмшсэн тэрээр сүүлийн жилүүдэд Герман хэлний багш хийж ирсэн аж.

5

Тэрбээр өөрийнхөө хувь тавилангаар амьдарч, таван хүүхдийн эх болж, түмний хүүхдэд Герман улсад эзэмшсэн хэлээ зааж явсан ч нэг л өдөр аюулт өвчнөөр өвдсөнөө мэджээ. Энэ бол монголчууд та бидний чихэнд хэдийнээ дасал болсон “хорт хавдар” хэмээх өвчин. Хоёр жилийн өмнө эмч түүнийг элэгний хорт хавдар туссан байна, гадаад явахгүй л бол монголд эмчилгээ байхгүй л үедээ орж дээ гэжээ. Гэвч тэр аюулт өвчинд бууж өгөлгүй, сэтгэлийн тэнхээтэй байж, өнөөдөр хавдрын хүнд үеийг ардаа орхисон байна. Одоо ганцхан жил эмчилгээ хийлгээд эрүүл саруул болох аж.

5

Тэрбээр өнгөрсөн жил Герман улсад эмчилгээ хийлгэж, өвдөж шаналж, хорт хавдрын улмаас биедээ илэрсэн шинж тэмдэг бүрийг өөрийн фейсбүүк хуудсандаа бичдэг байж. Түүний бичсэн бүхэнд фейсбүүкийн найзууд нь уншиж сэтгэлийн дэм, амьдралын төлөө эрч хүчээр цэнэглэж ирсэн байна. Номын нээлтэн дээр фейсбүүкийн олон найзуудынх нь төлөөлөл хүрэлцэн ирж, анх удаагаа царайгаа харж байгаа нэгэн ч байсан юм. Тэд энэ үеэр фейсбүүк хэмээх гайхалтай орон зайд хүмүүс бие биетэйгээ найзлаж, нөхөрлөж, сэтгэлээ хуваалцаж, нэгэндээ сэтгэлийн дэм хайрлах боломжийг олгодог билээ. Бид фейсбүүкийн найз “Nara Davaasuren Zahiurt Ovogt” гэдэг эмэгтэйтэй найз болсондоо үнэхээр баяртай байна. Өвчин зовлон бидний хэнд ч ирж болдог. Аав ээж, хайртэй  үр хүүхэд, анд нөхөд хэн маань ч өнөөдөр хүндээр өвдсөн байж болно. Гэхдээ өвчинд бууж өгөх үү, сөрж амьдрах эсэх нь гагцхүү таны сэтгэлийн чин зориг мэддэг юм шүү гэж хэлмээр байна. Хүн бүхэн өөртөө итгэж, сэтгэлийн тэнхээтэй байж чадвал өвчин зовлон гэдэг юу ч биш гэдгийг Наранчимэг маань баталж харууллаа” хэмээн өгүүлж байлаа.

5

Д.Наранчимэг “Эрүүл хүүхэд-Ирээдүй” нийгэмлэг байгуулж, 2007 оны 10 сарын 25 нд хуучнаар Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төв, одоогийн ЭХЭМҮТ-ийн Цусны хавдарын Хүүхдийн тасагтай хамтран ажиллах болж, өвдсөн хүүхдүүд, тэдний ар гэрийнхэнд сэтгэлийн дэм өгч ирсэн аж. Номын нээлтийн үеэр тэдний төлөөлөл ч хүрэлцэн ирсэн байсан юм. Номын нээлтийн үеэр хөтлөгчөөр ажилласан УГЗ Ш.Ёолк “Сэтгэл гэдэг аугаа эрхтэнээ зөв залж, Анагаах ухааны ололт амжилтын хүчээр эдгэрэлын зам руу орсон” хэмээн онцлон хэлж байсан. Үнэхээр сэтгэл гэдэг ид шидтэй эрхтэнээ зөв залж чадсан Д.Наранчимэг хэмээх эгэл эмэгтэйн амьд явах визээ сунгаж чаджээ. Энэ үеэр “Амьд явах виз” номын зохиогч Д.Наранчимэгтэй цөөн хором ярилцсан юм.

5

-“Амьд явах виз” номыг  гаргах болсон түүхээсээ хуваалцаач?

-Би маш хүнд өвчний араас босч ирлээ. Энэ өвчиндөө зовж шаналж байхдаа бичсэн, үндсэндээ миний өдрийн тэмдэглэлээс бүтсэн ном юм. Ер нь монголчуудын өвчлөл айхтар газар авсан. Тэр тусмаа хавдар гэдэг өвчинд хүмүүс цочирдохоо больтлоо өнөөдөр  газар авсан байна. Тэгэхээр хүн өвчлөхгүй байхыг өөрөөсөө эхлүүлэх, өвдлөө гэхэд өөрт ирээд байгаа дохио сигнал,  өвдөлт бүрийг сайн мэдэрч анзаарч,  өөрийнхөө төлөө, өөрийгөө хайрлаж яаралтай арга хэмжээ авч чадвал өвчин гэдэг эдгэрдэг юм байна. Хамгийн гол нь газар авахуулахгүй байх хэрэгтэй гэдгийг  хүмүүст мэдүүлэхийг хүссэн юм.

5

-Таны нэг хүү бас хорт хавдараар өвдөж байсан гэж дуулсан?

-Тиймээ. Би таван хүүтэй. Хоёр дахь хүү маань 2005 онд өнчин тархины хорт хавдар өвчнөөр өвдөж, энэ айхтар өвчний цаана гарч эдгэрсэн. Манайх долоон ам бүлтэй айл. Гэтэл нэг айлд 2 хавдартай хүн байна гэдэг хорт хавдрын өвчлөлийн тоо маш өндөр байгаагийн илрэл. Тэгэхээр энэ асуудлаар төр засагт дуу хоолойгоо хүргэх юмсан. Зөвхөн би өөрөө өвдөж, шаналаад өөрийнхөө биеэр энэ бүхнийг туулаад эдгээд гарах бус өрөөл бусдад энэ асуудлыг хүргэх юмсан гэж бодож энэ номыг бичсэн. Ер нь миний номноос өөрийгөө хайрлах, өрөөл бусдыг хайрлах ухааныг олж аваасай гэж хүсч байна.

6

-Сэтгэлийн дэм хайрласан найзууддаа хандаж хэлэх үг?

-Бүтэн жилийн эмчилгээ маань энэ баасан гаригт нэг тариа хийснээр дууслаа, уул нь үр дүн өндөр байсан бол ингээд эмчилгээ дууссаныхаа баярыг хийх байлаа. Ингэж бодохоор бяцхан гунигтай ч, Амьд явах визээ сайн санаат олон хүмүүс, фейсбүүкийнхэээ олон найзуудын халуун энерги их хүчээр сунгуулчихсан даа гэж бодохоор бас сайхан байна. Маргаашнаас дахиад нэг жилийн шинэ курс эмчилгээ эхэлнэ. Нэг жилийн дараа бүх эмчилгээ дуусаад хамгийн сүүлчийнхээ тариаг хийлээ, би эдгэрлээ гээд сайхан мэдээ пост та бүхэндээ илгээгээд сууж байна гэдэгтээ маш итгэлтэй байна найзууд аа! Та бүгдийн халуун сэтгэл намайг босгосон шүү, урмын үг болгон өндийх хүч өгч байлаа, баярлалаа найзууд аа.

 6

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
tand amjilt husie eruul enh za jargaliig husie mundag bna bayarlalaa
2013-11-20
zocin:
naraa ci darhan n baisan mon yy
2013-11-19
tsoomoo:
tand saikhan buhnii husiye. sain uils buhen delgereg . amid yavah viz -nomig unshina. amjilt amjilt
2013-11-19
tungaa:
tand az jargal eruul enhig husie nomig haanaas avch boloh be
2013-11-19
zochin:
eruul enhyig husiye. nomyig chini olj avch unshnaa. hurdan edgeerei.
2013-11-19
zaluu:
tand ulam ix eruul enhiig husen eruue tanii nomiig unshnaa amjilt
2013-11-18
энхсү:
тиймээ эрүүл байхын төлөө бид өөрсдөө хичээх хэрэгтэй, манай эрүүл мэндийн яам болон тогтолцоонд найдах хэрэггүй,
2013-11-18
1213:
сэтгэлийн хат сайтай мундаг хүн байна. гэвч мөнгөгүй бол энэ их зовлонгийн ард яаж гарах билээ.харин мөнгөгүй хэдэн зуун хүн энэ айхтар өвчний улмаас их шаналж байгаа.тэдэнд их хэцүү байгаа даа.ялангуяа хүүхдүүдэд.
2013-11-18
зочин:
тийм ээ, эрүүл байна гэдэг дээдийн дээд аз жаргал. зовлон үзээгүй байхдаа хүн аз жаргалыг мэдэрдэггүй юм. байр орон, мөнгө төгрөг , ажил албан тушаал гээд мөнгөөр худалдаж авч болох, бүхий л материаллаг зүйлийн төлөө амьдралаа зориулж тэрэндээ шаналж зовлон мэт төсөөлж яваа эргэн тойрны хүмүүсийг хараад би харам*г даа. зовсон нэгэндээ жаахан ч гэсэн сэтгэлийн дэм өгөхөд л хангалттай.
2013-11-18
irgen:
bi emch hun. uneheer hetsuu asuudal shuu! ur huuhed n ovdono gedeg! amidral boginohon shuu dee! humuusee bie biendee dem ogch ene saihan setgeliig ilgeej bai daa! mongoliin huuheded zoriulan "huuhdiin tsusnii emgeg havdariin emnelegiig barij bgaa ajaa renbuuchi gegeenten bolon enerel niguusel tbb-iin ah egch nar -tuhailbal batnairamdal lam ah batbayar ah dulmaa egch nartaaih bayarlaj bnaa! mun neriig n medehgui ene ajild oroltsoj yavaa olon humuust mongoliin emch nariin omnoos bolon huviasaa ih bayarlaj bna! ajild n amjilt husye!
2013-11-18