Ш.Батхүүгийн хэрэгт “Хадгаламж” банкны захирлыг сэжигтнээр татжээ

img

"Жаст" группын захирал Ш.Батхүүгийн хэрэгт "Хадгаламж" банкны гүйцэтгэх захирал асан Л.Бадамцэцэг, "Жаст" группын Санхүү эрхэлсэн дэд захирал асан Н.Батсайхан нарыг сэжигтнээр татан, шалгаж эхэлжээ. Тэднийг хууль хяналтынхан дээрх хэрэгт холбоотой байж болзошгүй  хэмээн гадуур байцааж эхэлснийг эх сурвалж мэдээллээ.

Учир нь Ш.Батхүү  нь Английн "Стандарт" банкнаас "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан нэр нөлөө бүхий эрхмүүдийн гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн 109 сая ам.доллар авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байдаг.

Харин УМБГ-аас уг хэрэгт холбогдох нөхөн төлбөрийг олгуулах зорилгоор "Жаст Ойл" компанийн Улаанбаатар болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт 45 шатахуун түгээх станц болон "Мах маркет" компанийн үйлдвэр үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд буйгаа мэдэгдээд байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irged:
hed heden kompaniin zahiraluudiig bas shalgah hergetei dee, dutuu l hiigeed bna
2013-11-18
зочин:
дуудлага худалдаагаар зараад хадгаламж банкны алдагдлыг төлүүлэх хэрэгтэй ш дээ
2013-11-18
batсүрэн:
сүхболдыг ч шалгах хэрэгтэй ш дэ
2013-11-18
zandii:
bituumjleheeree l budaa boldog shuu dee mongold zugeer ajilluulj baigaach mgl hetsuu
2013-11-18
zandii:
bituumjleheeree l budaa boldog shuu dee mongold zugeer ajilluulj baigaach mgl hetsuu
2013-11-18