Дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээрээ байгаа
Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, өнгөрсөн долоо хоногт иргэдээс санал авсан.
Санал асуулгын дүн цахим санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь нь дугаарын хязгаарлалтыг өвөл цуцалъя гэж санал өгчээ. Харин мессежээр авсан санал өгсөн иргэдийн дийлэнх нь дугаарын хязгаарлалтыг үргэлжүүлье гэсэн байна.
Одоогоор дугаарын хязгаарлалтыг зогсоох эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд эцсийн шийдвэр НИТХ-аас гарах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ