Австрали Улсаас онцгой байдлын мэргэжилтэн ирж ажиллана

img

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэгтэй Австралийн сайн дурын ажилтнуудын олон улсын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт ОБЕГ-ын дэд дарга комиссар Д.Намсрай, Австралийн Улаан загалмайн Хойд Азийн бүсийн төлөөлөгч Ноён Шон Хазелден  нар гарын үсэг зурсан юм. Монгол Улсын Онцгой байдлын менежментийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, удирдлагатай хамтран ажиллах, тус албаны чадавхийг бэхжүүлэх, стратегийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх ур чадвар бүхий 18 мэргэжилтэн Австрали Улсаас ирж ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ