Автобус гал тэрэгтэй мөргөлдөж 20 хүн амиа алдлаа
Египетийн Вани Свайт хотоос хөдөлсөн зорчигч тээврийн автобус Кари хотын ойролцоо гал тэрэгтэй мөргөлдсөний улмаас 20 хүн амиа алдлаа гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын аюулгүй байдлын албаны дарга, дээрхи ослыг санаатай үйлдсэн халдлага байх магадлалтай гэжээ.
Египетийн төв телевиз “Nile News TV” энэхүү ослыг мэдээллэхдээ “автобус дотор жолоочоос өөр хүн суугаагүйгээс гадна маш хурдтайгаар галт тэрэг рүү гэнэт дайрсан. Энэхүү хэргийг ажиглахад өмнө нь Каир хотын ойролцоо болж байсан дараалсан халдлагатай хамаатай байж болзошгүй юм” гэсэн байна.
Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард армийн дайчдыг Каир хот руу тээвэрлэж явахад гэнэт автобустай этгээд халдсанаас болж 19 хүн амиа алдаж 100 гаруй дайчин шархтаж байсан. Энэ сарын 5-нд Каир хот руу чиглэж явсан хүүхдийн автобус руу халдаж 50 хүүхдийн амийг хөнөөгөөд тус хотоос 350 метрийн зайнд орхиосон байсныг цагдаагийхан илрүүлсэн. Египетийн түхэнд гарсан хамгийн том халдлага бол 2002 онд Каир хотоос хөдөлсөн галт тэрэгний осол. Уг ослын улмаас 373 иргэн амиа алдаж байжээ.
Тиймээс энэ удаагийн осол дээрх халдлагуудтай хамаатай байх магадлалтай гэж “Nile News TV” дүгнэсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ