Дорноговийг нийслэлтэй холбосон замыг нээнэ
Даваа гариг бүрийн 15:00 цагт Төрийн ордны А танхимд болдог "Бүтээн байгуулалтын цаг" хойшлогдлоо. “Бүтээн байгуулалтын цаг”-ийг Ерөнхий сайдын албан томилолттой холбоотойгоор маргааш Дорноговьд хийх юм байна. Дорноговьд Улаанбаатар-Замын-Үүд, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км-ын замыг хүлээн авах аж. Мөн автозамын боомтын өргөтгөл, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын ажил, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцахаар төлөвлөжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ