Путин эмгэнэл илэрхийлэв
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Песков “Ерөнхийлөгч Владимир Путин Татарстаны Ерөнхийлөгч Рустам Миннихановтой утсаар холбогдож Казан хотын нисэх онгоцны буудалд болсон ослын үеэр 24 настай хүү Ирек Минниханов нь амиа алдсанд эмгэнэл илэрхийлсэн” гэж мэдэгдлээ.
ОХУ-ын Засгийн газраас онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд гурван сая рублийн даатгалын нөхөн олговор олгохоор болсон гэнэ. Татарстанд энэ өдрийг гашуудлын өдрөө болгож, орон даяар төрийн далбаагаа бөхийлгөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Тус хэрэгтэй холбогдуулж Татарстаны агаарын тээврийн компанийг шалгаж эхэлсэн байна. Ослын шалтгааныг олохоор ажиллаж байгаа ОХУ-ын багийнхан “Онгоцны хар хайрцаг одоо хүртэл олдохгүй байгаа нь хүндрэлтэй байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ