Энэ жил 29.5 мянган айлын орон сууц шинээр нэмэгдэнэ
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн мэдээгээр Монгол Улсын хэмжээнд энэ жил 13.3 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад оржээ. Мөн энэ жилдээ багтан дахин 16.2 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгааг нэмж тооцвол нийт орон сууцны зах зээл энэ жил 29.5 мянган айлын орон сууцаар нэмэгдэхээр байгаа аж.
Харин энэ сарын 13-ны байдлаар иргэд 697 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 10654 иргэнд 617.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, найман хувийн хүүтэй зээлийг зургадугаар сараас эхлэн олгож эхэлснээс хойш 10654 иргэн шинээр орон сууцтай болсон байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ