АН Р.Амаржаргалаа авч үлдэнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Г” танхим боллоо. Бүлгийн хуралдаанаар өнөөдөр ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнаж, энэ долоо хоногт хийх ажлуудын хуваариа хэлэлцсэн аж.
6
Мөн энэ сарын 27-нд Ерөнхий сайдын ОХУ, Монгол Улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнийг тогтоосон байна. Түүнчлэн Ерөнхий сайдын Замын-Үүд болон Хамрын хийд хүртэлх хатуу хучилттай замын нээлттэй холбоотой мэдээллийг хэлэлцсэнээс гадна Замын цагдаа торгуулийг бэлэн мөнгөөр биш тусгай автомат машин ашиглан торгодог шинэ технологи нэвтрүүлсэн зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.
Дээрх асуудлаас гадна олны анхаарлын төвд байгаа АН-аас УИХ-д сонгогдсон Р.Амаржаргал гишүүний чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийн талаар ярилцсан байна. Ингэхдээ УИХ-ын тухай хуулийн 6.8-д заасны дагуу “Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг даган мөрдөнө гэж тохирсон аж. Гэхдээ АН-ын бүлгийн хувьд Р.Амаржаргал нь Монгол Улсын Ерөнхий сайдаар нэг удаа, Гадаад хэргийн сайдаар нэг удаа, АН-аас УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож явсан туршлагатай улстөрч. Тиймээс түүний УИХ-аас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ дахь АН бүлэг хүлээж авах боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ