Улаанбаатар хот жуулчдад зориулсан аппликэйшнтэй боллоо

img

Нийслэлд ирсэн гадаадын иргэд, жуулчид Улаанбаатар хотын үзмэр, үзвэр, үйлчилгээний газруудын болон хэрэгцээт бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой ухаалаг гар утасны iOS болон Android үйлдлийн системд зориулсан аппликэйшнийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргажээ. Энэхүү програмд үйлчилгээний чанарын болон харилцааны сургалтад хамрагдаж, стандартын шаардлага хангасан жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөрсдийн сурталчилгаа, соёл урлагийн танилцуулга, мэдээллээ үнэ төлбөргүй байрлуулах боломжтой аж.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ