Г.Алтанзаяа: Зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрсдлийг үүрнэ

img

Сангийн яаманд өнөөдөр татварын шинэчлэлийн сургалт боллоо. Манай улсад татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний хууль хэрэгжээд жил орчим болж байна. Энэ хуулиар татвар төлөгчид үйлчилгээний зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр татварын тайлангаа гаргуулж байх, дараа нь гарах эрсдлийг тайлан гаргасан хуулийн этгээд хариуцах тогтолцоотой болсон. Өмнө манайд нягтлангийн мэргэжил эзэмшсэн хүн бүр дуртай байгууллагынхаа татварын тайланг гаргадаг. Хууль хэрэгжиж эхэлсэн ч энэ байдал арилаагүй л байгаа. Тайлан гаргаж өгчихөөд эргээд хариуцлага хүлээдэггүй байдал даамжирсан.

6

Үүнийг цэгцлэхийн тулд тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын тоог нэмэгдүүлэх нь зүйн хэрэг. Хууль хэрэгжсэнээс хойш 13 аж ахуй нэгж хуулийн дагуу татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан. Мөн 697 итгэмжлэгдсэн  нягтлан бодогч татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтанд тэнцэж гэрчилгээ авсан байна. Гэхдээ зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн 90 хувь нь Улаанбаатар хотод байгаа юм. Иймд хөдөө орон нутагт мэргэшсэн үйлчилгээний зөвшөөрлийг жигд тараах шаардлага тулгарсан байна.

6

“Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Г.Алтанзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

6

-Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний хууль ямар ач холбогдолтой вэ?

-Энэ хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 28-наас мөрдөж байгаа. Татвар төлөгч болон татварын албадын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа өнөөдөр явагдаж байна. Татварын мэргэшсэн зөвлөхийн хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчын оролцоотойгоор татварын тооцоо тайланг татвар төлөгчид хийлгэх ёстой. Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр тайлан тооцоогоо хийлгэвэл эрсдэл эзэнтэй болж байгаа хэрэг.

ҮТЕГ-т маргааш “Татварын шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлэг болно. Татварын хууль тогтоомж, шинэчлэлийн асуудлаар татварын мэргэшсэн зөвлөхүүдийн үүргийг гаргаж тавьж байгаа. Эцсийн үр дүнд Монгол улсад санхүү нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжын хэрэгжилт сайжрах юм.

6

-Зөвлөх үйлчилгээний хариуцлагын тухай ярилаа. Ямар хариуцлага тооцдог вэ?

-Монголд тайлан гаргах гэдэг хэн хүний дурын ажил болсон. Нягтлан бодогч мэргэжилтэй  үгүйгээс үл хамаарч хэн нэгэн тайлан гаргадаг. Тайлан гаргана гэдэг мэргэжлийн хүний хийх ажил. Мэргэжлийн хүн эргээд татвар төлөгчийн өмнө хариуцлага үүрнэ гэсэн үг. Бизнес эрхлэгчид татварын тайлан тооцоо гаргахад цаг хугацаа их зардаг. Энэ ажлыг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй этгээдэд даалгаад эргээд хариуцлагаа хүлээх ёстой.

6

-Татварын шинэчлэл мэргэшсэн зөвлөхүүдэд ямар нөлөө үзүүлж байгаа вэ?

-Татварын шинэчлэлийг хэн дуртай хүн хийчихгүй. Манайд бол Сангийн яам, Татварын албаны хийдэг ажил. Харин олон улсын туршлагаар бол мэргэшсэн зөвлөхүүдийн үндсэн үүрэг. Татварын хуулийн шинэчлэлд оруулах саналыг манай мэргэшсэн зөвлөхүүдийн нүдээр харж хэлнэ. Энэ шинэчлэлийг хөндлөнгийн нүдээр харна гэсэн үг. Мэргэшсэн зөвлөхүүдийн саналыг хууль тогтоомжинд тусгавал нэг талыг харсан биш олон өнцгийг харуулсан шинэчлэл болох юм.

6

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochun:
heden tegereg buznes huugeed oldog teriig nu aydut,tatbariin bas heg unemlehtei hun abah hee mongold uym hiisnees zugeer hebtej baisan nu deer geh bolson bna lee shuu
2013-11-19
gerel:
iluu yum hiij bhiin, daramttai
2013-11-19
ene henii biznes ve:
shal demii ym hiij bhiin, tegeeed tatvariin zuvulguu ugdug erhiig ni avah gej heden tugrug tuluh ve? hen avaah uu taniltai uu?
2013-11-19
zochin:
zaaval l itgemjlegdsen huneer hiilgeh yum bol nyagtlan gej bgaad yah ve dee.
2013-11-19
kkkkk:
aimaar ih mongo neheh bailgui ydaj yvhad
2013-11-18