630 гаруй мянган төгрөгийн барааг устгалд оруулжээ
Ховд аймгийн мэргэжлийн хяналтын хэлтэс болон холбогдох албаны хүмүүс хамтран аймгийн хэмжээний согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтаар хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан бүтээгдэхүүн худалдаалж байгаа болон Хятад улсад үйлдвэрлэгдсэн хориглосон бараа худалдаалсан зэрэг зөрчил 14 хүнсний дэлгүүрээс илэрсэн байна. Иймээс худалдаалагдаж байсан 52 нэр төрлийн 858 ширхэг, 634 мянга 600 төгрөгийн барааг хураан авч устгалд оруулжээ.
Мөн зөрчил гаргасан 5 иргэн, 2 аж ахуйн нэгжид 300 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ