Л.Дашням: Оюутнууд бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байгаа
МУИС-ийн оюутны холбоо тус сургуульд хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар МУИС-ийн Оюутан конгрессийн тэргүүн Л.Дашнямаас тодрууллаа.
6
-Оюутнуудыг хамарсан чуулган зохион байгуулж, сургуулийнхаа бүтцийн өөрчлөлтийн талаар санал солилцсон гэлээ. Оюутнууд ямар саналтай байна вэ?
-Оюутны эрхийг хамгаалах өдрөөр МУИС-ийн нэрэмжит “Оюутны оролцоо ба Монгол улсын хөгжил” сэдэвт 130-140 оюутныг хамруулсан чуулга уулзалт хийж, сургуулийн захирал А.Галтбаяр, Үндэсний статистикийн хорооны дарга Мэндсайхан, МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батсайхан нартай уулзаж, оюутнуудад тулгамдаад байгаа асуудал болон сургуулийн бүтцийн өөрчлөлтийн талаар нэлээдгүй зүйл ярилцлаа. Оролцогчдоос санал асуулга авсан. Хамрагдсан оюутнуудыг 60 хувь нь зөв гэж үзсэн. Тэд гадаад хэл монгол хэлний сургууль нэгдэж хэл шинжлэлийн сургууль, хими биологи хоёр нэгдэж болно гэж үзэж байгаа. Оюутнууд мэдээлэл дутмагаас болж сургууль, багш нар байхгүй болох нь гэж бодоод байна. Иймд тэдэнд үнэн бодит, зөв мэдээлэл өгөхөөр ажиллахаар боллоо. Мөн багш нар маань ч дэмжиж байгаа. Гэхдээ эсэргүүцэж буй багш, оюутан бас бий.
6
-Эдийн засаг, хууль зүй, олон улсын харилцааны сургуулийн оюутнууд нэгдэхгүй гэсэн байр суурьтай байгаа гэсэн?
-Тийм. Эдийн засаг, хууль зүй, олон улсын харилцааны сургуулийн оюутнууд болон захирал биеэ даасан байдалтай байх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл Эдийн засгийн сургууль нь олон улсад хамгийн анх магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын нэг. Ийм ч учраас нэг кредит нь 69 мянган төгрөгийн үнэтэй. Энэ сургуулийг худалдааны сургуультай нэгтгээд бизнесийн сургууль болговол олон улсын магадлан итгэмжлэл нь байхгүй болно. Хууль зүйн сургууль нь энэ салбарын мэргэжилтнийг бэлтгэж байгаа монголын топ биеэ даасан сургуулийн нэг. Харин олон улсын харилцааны сургууль нь монголд ажиллаж байгаа гадаад харилцааны яамны нийт ажилчдын 36.8 хувийг бүрдүүлдэг 20 жилийн түүхтэй. Үүнийг нийгмийн шинжлэх ухаан болон гадаад хэлний сургуультай нэгтгэхээр нэр хүнд, мэргэжилтэн нь байхгүй болж байна. Оюутнууд бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байгаа ч сургуулийн байр, тэнхим, сургуулийн нэршил солих зэрэгт оюутнуудын саналыг тусгахыг хүсч байгаа. Эдгээр асуудлыг зөвхөн удирдах зөвлөл гэх 24 хүн, эрдмийн зөвлөл гээд 14-15 захирал яриад өнгөрдөг биш оюутны төллөөлийг сонсохыг удирдлагуудаас шаардаж байна.
Үүнд ангийн дарга нарыг оролцуулсан. Багш нар нэг удаа хүрч ирээд тайлбарласан юм алга. Оюутны холбооноос дөрвөн хүн суудаг бид оюутнууддаа хангалттай мэдээлэл өгч байгаа.
6
-МУИС-ийн оюутныг МУБИС руу шилжүүлнэ гэж яригдаад байгаа. Хэрэв ийм асуудал байгаа бол оюутнууд хэрхэн хүлээж авч байна?
-Энэ хичээлийн жилд ийм үйл ажиллагаа явагдахгүй гэж удирдлагын зүгээс мэдэгдсэн.
7
-Багш нар хичээлээ жигд орж байна уу. Ялангуяа эсэргүүцэж байгаа багш нар?
-Орж байгаа. Зарим хэсэг нь бүтцийн өөрлчлөлтөд нааштай хандаж байна. МУИС-ийг нэгтгэх, сурлагын чанарыг сайжруулъя гэснийг дэмжсэн. Харин бүтцийн өөрчлөлт хийж, сургуулиуд нэгдснээр зарим багш нар ажилгүй болох эрсдэл бий болж байгаа. Энэ нь зарим багш нар эсэргүүцэхэд нөлөөлж байж магадгүй. Гэхдээ оюутнууд маань бүтцийн өөрчлөлт алсдаа хэрэгтэй зүйл гэдгийг ойлгож байгаа, хамгийн гол нь бидний саналыг авч тусгахыг ч хүсч байна даа.
6
-Бүтцийн өөрчлөлтөөс оюутнуудад учрах хохирлыг бууруулж, уян хатан нөхцөл бүрдүүлж өгөх санал тавьсан гэсэн. Юу тусгасан бэ?
-Ирэх 12 дугаар сарын 15 гэхэд санал асуулга авч дуусаад, өөрчлөлтөө хийнэ гэж яригдаад байгаа. Дөрвөн жил сурсан оюутнууд сүүлийн семистр дээр сургуулийн нэр нь солигдоно гэхээр тэдний зорилго үгүй болоход хүрнэ. Тиймээс биднийг төгстөл сургуулийн нэрээ хадгалж явахыг хүсч байгаа. Мөн сургуулиудыг нэгтгэсэн тохиолдолд кредитийн зөрүүг арилгаж өгөөч. Тухайлбал, бүх нэгдүгээр курсийн оюутнууд эдийн засаг, монголын түүх хичээлийг судалдаг. Гэтэл зарим сургуульд нэг кредит нь 32 мянга байхад, нөгөө сургуульд 42 мянган төгрөг байх жишээтэй.
7
-Номын сангийн орчныг сайжруулж өгөхийг шаардсан гэлээ. Хууль зүйн сургуулийн тааз нурж оюутан гэмтэж бйасан. Тус номын санд ямар нэгэн засвар шинэчлэл хийсэн үү?
-Манай сургуулийн ихэнх номын сан хуучирсан, шаардлага хангахгүй, номын фонд хүрэлцэхгүй байдаг. Удирдах зөвлөлийн хуралд яригдсанаар Монгол Японы төв, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байр хоёрын дундах талбайд нэгдсэн номын санг ирэх хавраас барьж эхлэхээр болсон.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ