Тагтаараа буух гэж байгаад унаж, гэмтжээ

img

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Их сургуулийн нэгдүгээр байранд суух иргэн О гэгч нь тагтнаас унаж гэмтжээ. Тэрбээр тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гэрээсээ гарах гэж тагтаар дамжиж байгаад унажээ. Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Гялс” төвийн баригдаж байгаа барилга дотор засал чимэглэлийн ажил хийж байсан иргэн С гэгч нь дөрвөн метрийн өндөртэй шатнаас унаж гэмтсэн байна. Одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ