Н.Энхболд: Оюутолгой Монголбанкинд алтаа тушаах баталгаа байхгүй

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:

_

-Сүүлийн үед Монгол Улсын хууль тогтоомж тогтворгүй байсантай холбоотойгоор Монголбанкинд тушаадаг алт багасч, олборлосон алтаа дотооддоо авч чаддаггүй. Үүнтэй холбоотойгоор алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэхээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Алтны худалдаа ил тод,  олон нийтэд ойлгомжтой, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайн, ямар тохиолдолд хэн  хариуцлага хүлээх нь тодорхой байх зарчмыг бид дэмжиж байгаа.  Журмаар зохицуулагддаг байсныг хуульчлаад Засгийн газар, Монголбанкны хүлээх хариуцлагыг тодорхой болгосон. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол татвартай холбоотой. Ялангуяа Монголд олворлогдож байгаа алтны нэлээд хэсгийг гаргах Оюутолгойн төслийн хэрэгжилтийн явцтай холбоотой заалт. Оюутолгойн гэрээг Засгийн газар хэлэлцэн байгуулсан. Тийм учраас энэ гэрээнд өөрчлөлт оруулж, Оюутолгойд алттай холбоотойгоор хөнгөлөлт олгох асуудал байхгүй. Оюутолгойгоос алт, зэсийн баяжмал их хэмжээгээр гардаг. Оюутолгой компанийн зүгээс дээрх санал гарсан эсэх нь эргэлзээтэй. Үүний цаана төсөвт их хэмжээний алдагдал гарна. Ажлын хэсгүүд ажиллаж байна. Алтны ил тод байдлын тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа гэсэн юм. Мөн “Гэмт хэрэгтэн нь нотлогдоогүй байхад хүмүүсийг барьж хорьдог, хэрэг нь нотлогдсон юм шиг ярих зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Цагдаа, хууль хяналтын байгууллага хүнийг аливаа зүйлд сэжиглэж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Хүнийг хохироож болохгүй” гэдгийг Мөрдөх албаны тухай хуультай холбогдуулан бүлгийн хуралдаанаар ярьсан байна. Мөрдөх албаны тухай хууль гарахаас өмнө гэмт хэргийн процессийн хууль гарах ёстой гэж МАН-ын бүлгийнхэн үзсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

.

-Увсын хоёр гишүүн холбогдох асуудал хэрхсэн бол. СЕХ мандатыг нь хүчингүй болгох эрхтэй юу?

-СЕХ сонгуулийг зохион байгуулж, дүнг нь нэгтгээд, сонгогдлоо гэдгийг нь мэдэгдэн бүрэн эрхийг нь баталгаажуулах явдал. Өнгөрсөн сонгуулийн дараа СЕХ шийдвэрээ гаргаад, цаашхи асуудал нь шүүхээр шийдэгдэнэ гэдгийг хэлсэн. Увсын хоёр гишүүнд холбогдох асуудал бүх шатны шүүхээр орж, буруугүй гэдгийг нь тогтоосон. Тиймээс гишүүдийн хувьд ч, СЕХ ч асуудалгүй.

.

-Алтны ил тод байдлын тухай хуулийг Монголбанкнаас оруулж ирсэн үү?

-Алтны ил тод байдлын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Монголбанк санаачлаагүй. Энэ нь Засгийн газрын санаачлагаар яригдаж байгаа хуулиуд. О.Чулуунбат манай бүлгийн хуралдаанд мэдээлэл хийж байхдаа “Өнөөдөр аливаа үндэсний мөнгөн тэмдэгтийн баталгаа алт биш байхаа больсон” гэж ярьж байсан. Алтны нөөц байхад хэрэгтэй. Манай валютын нөөц хомсдож байгаа үед хэзээ ч алт орж ирэх билээ. Оюутолгойн зүгээс зөвхөн Монголбанкинд алтаа тушаах баталгаа байхгүй. Одоо дахин нэмэлт хөнгөлөлт үзүүлээд байх шаардлага байхгүй юм.

:

- УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын өргөдөлд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Энэ долоо хоногийн ажлын хуваарьт Р.Амаржаргал гишүүний асуудал орж ирээгүй байсан. Гишүүний хүсэлтийг хүлээж авах талаар ч бид ярилцаагүй. Хэрэв байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр болвол бүлэг хуралдаж хэлэлцэнэ.

.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fasdfas:
ugaasaa l alttai nuursee shuud uragsh engiin nuurstei adil uneer gargaj mungu oldog sh dee oyutolgoin udirdlaguud hudlaa gevel hil garanguut ter nuursiig ni ugaaj alt olborlodog uildver hurtel baigaa ochood uzeerei
2013-11-19
enhbold:
hiimel boov zarna
2013-11-18
zochin:
dollariin khansh usuud bna shuu!!!
2013-11-18
mng suld urshuu:
chuluunbat baavaig hundelj yabdag.oiriin ued alt gedeg ugend ih durgui bgaa gesen.herev mongold alt hereggui gej maxh bolon mah uzej bgaa bol mongol tumend mun ta 2 hereggui met.mng suld urshuu
2013-11-18
ajiglagch:
ene sedevtei xolbogduulaad sanaagaa ilerxiilexed mah xan yamarch uneer xamaagui ah g unagax taktik barij baigaad xaramsaj bna.ard tumnii amidral doroitox n mah d ashigtai gesen mesej suuj bna.
2013-11-18
ajiglagch:
hi.minii mongolchuudaa.suuliin ueiin ediinn zasgiin xandalaga t "xurungu oruulaltiin xuul"orj irlee.afric tiviin mozambik s avaxuulaad bux oron d iim xuuli baij l bg.manaixan xuurtsugluud l yamar boljov gej gadniixaas asuugaad l,.nuguuduu l aisandaa sain bolj geed l.eruusuu onol yarij zangia zuusen xeden durakaas bolj ulsaa baritsaaalj,balarch bna shu de.yaaraltai bayalag buteregchdee demjsen orchii xuulia gargaachee.
2013-11-18
bayar:
dugaariig he‘d hj bna
2013-11-18
9611-2000 v.i.p dugaar zarna:
9611-2000 v.i.p dugaar zarna. utas 96906688
2013-11-18
9611-2000 v.i.p dugaar zarna:
9611-2000 v.i.p dugaar zarna
2013-11-18