“Багануур” ХК-ийн хувьцаа 4.97 хувиар өслөө

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 21 компанийн 8651 ширхэг хувьцаа арилжжээ. Долоо хоногийн эхний өдрийн арилжаагаар нийт 75 хэлцэл хийгдэн, 29 сая 35 мянга 755 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулсан байна.

ТОП-20 индекс 14453.79 нэгж болж, өмнөх долоо хоногийн баасан гарагийнхаас 31.88 нэгжээр буюу 0.22 хувиар өсчээ. Хувьцаа нь хамгийн их өсөлттэй арилжаалагдсан компаниудаас дурдвал “Мон наб” 15 хувь, “Багануур” 4.97 хувь, “Могойн гол” 4.51 хувиар өссөн байна. Харин “Дархан нэхий” 10 хувь, “Монголия деволопмент” 6.92 хувь, “Монголын цахилгаан холбоо” 4.34 хувиар тус тус буурч, өнөөдөр хувьцаа нь бууралттай арилжаалагдсан компаниудыг тэргүүлжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ