П.Наваансүрэн: Цахилгаанаас болж гал гарах ямар ч үндэслэл байхгүй

img

 “Нарантуул-2” худалдааны төвд энэ сарын 09-нд гал гарсан. Энэ хугацаанд тус төвийн удирдлага болон түрээслэгчдийн зүгээс гал гарсантай холбоотой асуудлаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байсан. Харин өнөөдөр тус төвийн удирдлагууд хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийлээ.

Нарантуул-2 худалдааны төвийн менежер П.Наваансүрэн “Манай төвийн үйл ажиллагаа өглөө 04.00 цагаас эхэлж орой 18.00 цагт дуусдаг. Өдөр бүр худалдааны төвийн түрээслэгчдийн төлөөлөгчдөөс 2 хүн жижүүрт гардаг. Мөн ерөнхий жижүүр, гэрээт харуул хамгаалалт байдаг. Хоёр жижүүр 17.40-д хонх дараад, 18.00 цагаас захаас түрээслэгч нарыг гаргадаг тэгээд цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийгдэж дууссаны дараа харуул, жижүүр нар бүх зүйлийг шалгаж, гэрлээ унтраагаад гардаг. Ийм байгаа нөхцөлд цахилгаанаас үүдэлтэй гал гарах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гал гарсны дараа Нийслэлийн онцгой байдлын газар болон ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ “Цахилгаанаас үүдэлтэй байж магадгүй” гэсэн мэдээлэл хийсэнд эмзэглэж байна. Манай байгууллага 2012 оны 12 сард цахилгааны монтажаа 60-аад сая төгрөгөөр иж бүрэн сольсон. Ингэхдээ “Содномпил” гэдэг компанийн Солонгосоос оруулж ирдэг цахилгааны утсаар “Содбилгүүн” компаниар хийлгэсэн. Иймээс цахилгаанаас болж гал гарах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

6

Нөгөө талаас гал гарсан газар нь цахилгааны ямар ч ракетка байхгүй. Цахилгаанаас болсон байж магадгүй гэж мэдээлээд байгаагийн учрыг ойлгохгүй байна. Манай худалданы төвийн 2 дугаар давхрын барааны зааланд болсон нийт 104 лангуу түрээслэгч байдаг үүнгий 28 нь галд өртсөн. Эзэд түрээслэгч бүгд хохирогч тиймээс бид ажлын байраа түргэн хугацаанд бий болгох асуудал дээр ахнаарч байна. Өнөөдөр галд өртөөгүй обьетуудаа хүлээж авсан, үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

6

Нарантуул-2 худалдааны төвийн хуулийн зөвлөх өмгөөлөгч Хуулийн зөвлөх, өмгөөлөгч Ц.Баасандорж: Дахин гал гарсанд цагдаа болон онцгойгийнхон буруутай

 “2013 оны 11 сары 11-ний ЦЕГ-аас Лхагвасүрэн ахмад мэдээлэл хийхдээ гадны нөлөө байхгүй, цахилгаанаас үүдэн гал гарсан байж магадгүй гэдэг мэдээлэл хийсэн. Хэрэг гарснаас хоёрхон хоногийн дараа ийм мэдээлэл хийснийг ойлгохгүй байна. Гадны нөлөө байхгүй гэж хэлснээр шинжээчдийн анхаарлыг гадны нөлөөгүй гэдэгт хандуулах гээд байна уу гэж бодож байна. Гал хоёр удаа гарсан. Дахин гал гарахад цагдаагийн бйагууллага болон онцгойгийхны буруутай үйл ажиллагаа байгаа. 23.00 цагийн үед эхнийх, дараагийнх 02.00 цагийн үед гарсан. Эхний галын ОБ-ынхан дутуу унтрааснаар хоёр дахь нь гарсан гэж үзэж байна. Галын халуун нурамтай байгаа обьектыг цоожлоод түлхүүрийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан авч явсан байгаа юм. Тэгээд хоёр дахь гал гарах үед цагдаагийнхан жижүүрлэж байсан боловч мэдээлэл өгөөгүй бид өөрөө өгсөн. Ингээд хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн буруутай үйл ажиллагаа байгаа. Цахилгаанаас болж гал гарах магадлал маш бага. ОБ-ын газраас “Нарантуу-2” олон зөрчил дутагдал байдаг гэсэн байсан энэ нь цахилгааны монтаж хийхээс өмнө илэрч байсан зөрчлүүд. Бидний хувьд холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд шинжээчийг дүгнэлтийг хүлээж байна. Гэхдээ шинжээчдийн багт өөрийн төлөөллийг оруулах хүсэлтэй байгаа ч боломж бүрдэхгүй байна. Гадны нөлөөгүй гэж хэлсэн Төрийн байгууллагыхны хариуцлагагүй байдалд шүүмжлэлтэй хандаж байна.

6

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс Нийслэлийн ОБГ болон ЦЕГ-аас тодрууллаа.

6

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ё.Лхагвасүрэн: Хэрэг бүртгэл мөрдөн байцаалт ерөнхийдөө дуусч байна

“Нарантуул -2” худалдаан төв гал гарсан хэрэг дээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид ажиллаж байна. Өнөөдрөөс гарсан цагдаагийн хамгаалалтыг буулгана. Гал гарсан заалыг битүүмжилж цоожилсон нөгөөг нь захиргаанд хүлээлгэж өгсөн байгаа. Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дуусч байна. Хэргийн учир шалтгаан, хохирлыг тогтоох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хараахан гараагүй. Эдгээр дүгнэлт гарахаар хэвлэлээр дамжуулан мэдэгдэх болно.

6

Нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дарга хурандаа Д.Эрдэнэбаатар: Галыг дутуу унтраасан гэдэгтэй санал нийлэхгүй

“Нарантуул-2” худалдааны төвд гал гарсан гэж 11 сарын 09-ны өдрийн 22.45 минутад анхны дуудлага ирсэн. Бид очиж гал түймрийг унтраасан. 104 павилоноос 28 нь өртсөн бусдыг аварсан. Харин хоёр дахь дуудлага 02.43-т ирсэн бид очиж унтраасан. Харин галыг дутуу унтраасан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бид их хэмжээний гал түймэр гарсан үлдэгдлийг бүрэн унтраадаг үүнийгээ зөвхөн нүдээрээ хардаггүй, дулаан мэдрэгч камераар шалгаж үздэг. Энэ нь утаатай, харанхуйд орчинд болон барилгын шавардлагын гүнд байгааг хүртэл харах чадвартай төхөөрөмж. Хоёр дахь галын шалтгааны цагдаагийн байгууллага тогтоох байх. Галыг бүрэн унтраасан гэдгийг тухайн үед авсан холбогдох зургаар баталгаажуулсан байгаа /зураг үзүүлж, тайлбар хийв/. ОБ-ынхан галыг унтраагаад тухайн бйагууллагат нь хүлээлгэж өгөөд хаалга үүдийг цоожлоод гарсан. Шалтгааныг нь цагдаагийн байгуулага тогтооно гэдэгт найдаж байна.

6

Танайхыг гал унтраасны дараа өгдөг нотломж бичгээ өгөөгүй явсан гэж худалдааны төвийн удирдалгууд хэлж байсан?

Нотломж бичгийг тэд нарт өгдөггүй юм. Гал түймэр унтраасан тухай актыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нэмэлт баримт болгож гаргаж өгдөг. Дараагаар нь гал гарсан тухай акт бичиж өгдөг энэ нь нотлох баримт болон гаргаж ирдэг. ЗГ-ийн тогтоолын дагуу үүнийг хийдэг. Гал унтраасны дараа бид унтрааж дууслаа гэж хэлээд л явдаг.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin`:
ene narantuul-2-iin udardlaga gej dampuursan heden garuud baidag yum.ene ubgun arhi uugaad l ybj bdagiin shtee.tegd tureeslegch nariinhaa erh ashgiig ymagt ulandaa gishgene.ene asuudlaar holbogdoh albaniihan shalgalt hiih heregtei
2013-11-19
gishja:
мэргэжлийн байгууллага цахилгаанаас гарсан гээд тогтоочихоод байхад үндэслэлгүй гээд байх юм энэ удирдлага гээд байгаа өвгөн. мэргэжлийн байгууллага ажил үүргээ мэдээд тогтоож байгаа биздээ.их хэмжээний хохирол учраад энэ үйл ажиллагаанд удирдлагын хайхрамжгүй байдал шууд нөлөөтэй учир булзааруулж байгаа байх л. ингэж болохгүй шүү дээ наваансүрэн гуйа !!!!!!!!!!!!!
2013-11-19
зочин:
сайхансамбуу мөнгөтэй хүн гадны шинжээчид авчирч болно шүү дээ.
2013-11-18
hhhh:
narantuuld. unurmaanuud bii boljee uursduu ch baij magdagui
2013-11-18
1234:
*ka yuu hiij bgan be esgii hiih gazar . . . . . gedeg bhaa
2013-11-18
наймаачин:
гал яагаад гарсаныг мэргэжлийн байгууллага тогтоох байлгүй дээ,харин гал гарсныг далимдуулаад түрээсийн мөнгөө нэмээд байгаа үйлдлийг ойлгохгүй байна,өчигдөрөөс эхлээд нарантуул зах түрээсэээ урьдчилаж 20 ны дотор авдаг болчлоо,ямар учиртайг хэлж өгөөч сайхансамбуу гуай,битгий л түрээсээ нэмчихээрэй сайхан самбуу гуай,
2013-11-18
mongol:
solongosoos oruulj ireed sod bileg kompanaar hiilguulchihlaar gal gardaggui ym baihdaa....
2013-11-18
зочин:
галд өртсөн иргэдийн төлбөрийг өсгөж хэлсэн зоргоор нь төлөөд байвал гал үргэлжлэн гарсаар л байх болно гэж бодож байна. мэдээж ямар ч тэнэг наймаачин ийм боломжийг ашиүлах л болно. энэ нөхдөөс гал хаанаас гарсныг хэлүүлэх хэрэгтэй. цахилгаанаас гараагүй гэж эд мэдээд байгаа юм биш үү.
2013-11-18
зочин:
наваансүрэн хурандаа онцгойд ажиллаж, аврах анги удирдаж явсан хүн, галын дүгнэлттэй санал нийлэхгүй л байна даа
2013-11-18