П.Ангараг: Бид өнөөдөр үр удмынхаа хоолыг түрүүлж идээд байна

img

Ээж аавын эрхэм хүсэл бол үр хүүхэд нь эрүүл саруул өсч, торнин хүний зэрэгтэй хүн болох. Гэвч зарим хүүхэд төрөлхийн зүрхний цоорхойтой хэмээн оношлогдож, хагалгаанд орж байж, урт удаан наслах хувь тохиодог. Манай улсад сүүлийн жилүүдэд нэмэгдээд буй энэхүү зүрхний цоорхойтой хүүхдүүдэд гадаадын улс орнуудаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн үнэ төлбөргүй хагалгаа хийж өгдөг буянтай эмч нар,  тэднийг монголчуудтайгаа холбож өгдөг буянтай хүмүүс цөөнгүй бий. Тэдний нэг төлөөлөл болох П.Ангараг хэмээх залуутай уулзаж, түүний буянтай үйлс болон бусад олон асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

sd

400 гаруй хүүхдийн зүрхний хагалгаа амжилттай хийгдсэн

fas

-Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд тусладаг сайн үйлсийн аян өрнүүлдэг гэдгийг нь сонсож байсан. Энэ талаараа эхлээд танилцуулаач?

-Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийдэг сайн үйлсийн төсөл юм. Бид ажлын зав чөлөөгөөр Японы эмч нартай хамтарч, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд мэс засал хийх ажлыг зохион байгуулдаг. Жил бүр ойролцоогоор 50 орчим хүүхдийг эмчилдэг. Хөрөнгө  санхүүдээ тааруулаад төсөвлөөд л явж байна. 50 бол хамгийн их тоо нь. Зарим жил 20-30 хүүхдэд л хагалгаа хийдэг. Өнгөрөгч зургадугаар сард манай эмч нар ирээд 25 хүүхдэд хагалгаа хийсэн. Удахгүй энэ сарын 23-нд дахин ирж дараагийн 25 хүүхдэд хагалгаа хийнэ. Бид Монголд элэгтэй сайн эмч нарын сэтгэлийн дэмээр, Японы ард түмний сайхан сэтгэлийн хандив тусламжаар л энэ ажлыг явуулж байна. Мөн Монголынхоо сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэмийг авч байна. Гэхдээ пүүс компани гэхээсээ илүүтэй хувь хүмүүс “Танай эмч нарт нэг оройн хоолыг нь өгье, унаа тэрэгний хэрэг байна уу, хөдөө явах хэрэг гарвал хэлээрэй” гэнэ. Зарим нь хөдөө явах зардлыг нь даагаад орон нутагт үзлэг шинжилгээ хийлгэж байна. Иймэрхүү маягаар сүүлийн хэдэн жил бидэнд туслах монголчууд нэмэгдсэн. Өнөөдрийг хүртэл манай төсөл 12 дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд 400 орчим хүүхдэд зүрхний төрөлхийн гажгийг анагаах буюу эмчлэх, судсаар дамжуулж зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх, судасны нарийсалт тэлэх зэрэг мэс ажилбарыг хийж байна. Зүрхний төрөлхийн гажиг гэдэг нь хүн болгоны зүрх нь цоорхой төрж, 7-10 хоногт битүүрч байх ёстой. Битүүрэхгүй үлдэж байгааг зүрхний цоорхой  гэж нэрлэдэг юм билээ. Хэдийгээр би өөрөө эмч биш ч гэлээ энэ хагалгаанд оролцож мэддэг болсон. Заримдаа олдмол гэж байна. Бид анх энэ ажлыг эхлүүлж байхад эмч нараа айл амьтнаар хонуулж, болсон болоогүй янз бүрийн хоол хоол унд идүүлж, ер нь л орчин нөхцөл нь их хүнд байсан. Харин сүүлийн 4 жилд Баянгол ХК буюу Баянгол зочид буудлын хамт олон маш сайн тусалж байгаа. Ирсэн бүх эмч нарыг нэг, нэг өрөөнд байрлуулж, сайхан амрах тухтай орчныг бүрдүүлж өгсөн. Тэрнээс өмнө манай эмч нар хямд үнэтэй, ус душгүй, тав тухгүй орчинд байрлуулах зэргээр хүнд нөхцөлд ажиллаж байсан юм.

asf

-Зүрхний төрөлхийн цоорхойтой хүүхэдтэй эцэг эхчүүдтэй хэрхэн холбогддог юм. Эмчилгээний зардал нь хэд байх уу?

-Ямар ч үнэ төлбөргүй. Ялангуяа энэ төсөлд хамрагдан эмчилгээ хийлгэж багйаа хүүхдүүд ямар ч үнэ төлбөргүй эмчлүүлдэг. Магадгүй хөдөө орон нутгаас ирж байгаа бол ирэх зардлаа л өөрсдөө гаргаж байгаа байх. Хагалгаанд орох хүүхдээ сонгохдоо ЭХЭМҮТ-ийн эмч нартайгаа зөвлөөд энэ жил аль хүүхдэд хагалгаа хийх вэ. Энэ хүүхэд дахиад нэг жилийн дараа хагалгаа хийхэд хүлээх бололцоотой юу. Бололцоогүй бол яаралтай хагалгаанд оруулах уу гэж хүүхдийнхээ хүнд хөнгөнөөс шалтгаалж сонгоно. Ойрын 2 жилдээ амь насанд нь аюулгүй, аль эсвэл өнөө маргаашгүй хагалгаанд орох шаарлагатай гэдгийг эмч нарын зөвлөлөөс шийддэг. Эмчлүүлэгчийн ар гэрийн хувьд өөрсдийн ойр зуурын зардлаас өөр юм гарахгүй. Харин эмч нарын замын зардал, эмчилгээний багаж, дагалдах хэрэгсэл, бөглөх гуурс зэрэг нь яг хэдэн төгрөгийн зардал гардагийг нарийн тооцоолж үзээгүй ч нэг хүүхдэд  хийх мэс ажилбарын зардал дунджаар 1500-2000 орчим ам.доллар гардаг гэсэн тооцоо бий. Яагаад ингэж багцаалж байна гэхээр хүүхэд бүрт хэрэглэж байгаа энэ багаж хэрэгсэлээ Японоос захиалж авчирдаг. Гэхдээ бид яаж энэ зардлаа аль болох хэмнэж, тэр хэмнэсэн зардлаараа дахиад нэг хүүхэд эмчлэх вэ гэдэг талаас нь их бодож ажилладаг.

a

-12 жил монголын зүрхний төрөлхийн цооролтой хүүхдүүдийг эмчлэх буянтай ажлыг зохион байгуулж байна. Ер нь энэ хугацаанд зүрхний төрөлхийн цооролтой хүүхэд хэр их нэмэгдэж байна. Монголд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа судалгаа ч бий?

-Жилд төрж байгаа нийт хүүхдийн 1 хувь гэсэн судалгаа байдаг юм билээ. Бид бол энэ төслөөр 400 гаруй хүүхдийг эмчиллээ. Мөн Солонгос, Америк зэрэг орнуудын төслийн шугмаар ч хүүхдүүдийг эмчилж байгаа. Гэвч цаана нь зуу зуугаараа хүүхдүүд эмчлүүлэх шаардлагатай үлдэж байгаа. Үүнтэй холбоотой нэг асуудал байдаг юм. Хуучнаар Эх нялхас одоогоор ЭХЭМҮТ-д ангио лаборатори хэрэгтэй байгаа. Энийг нь шийдээд өгчихвөл илүү олон хүүхдийг эмчлэх боломжтой. Ямар учиртай гэхээр одоо бид ЭХЭМҮТ, Гуравдугаар  нэгдсэн эмнэлэг, манай ТББ хамтарч ажилладаг. Өвчтэй хүүхэд маань ЭХЭМҮТ байж байдаг, тоног төхөөрөмж маань III эмнэлэг дээр байж байдаг. Ингээд Японоос эмч нар ирж эмчилдэг. Өнгөрсөн хугацаанд III эмнэлэг биднийг маш сайн дэмжиж, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ирсэн. Энд ямар ч гомдол байхгүй. Яагаад ЭХЭМҮТ-д энэ аппарат хэрэгтэй вэ. Тэндээ байршуулаад монгол эмч нараа сургах хэрэгтэй байна. Өнөөдөр 400 хүүхэд эмчиллээ гэж байна, магадгүй 10 жилийн дараа энэ хурдаараа явбал 800 л хүүхэд хамрагдана. Тиймээс монгол эмч нараа сургаад, сургасны үндсэн дээр монгол эмч нар маань илүү олон хүүхдийг хамруулах бололцоотой юм. Сургалтан дээр манай эмч нар өөрсдөө туслах зорилгоор сард нэг эмч томилолтоор ирж, сургаад байж болно. Сургалт гэдэг бол манай төслийн хамгийн чухал хэсгийн нэг болсон. Мэдээж хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч эмчлэхийн зэрэгцээ монгол эмч нараа өндөр түвшинд дадлагажуулах зорилгоор Япон эмч нар хамт мэс ажилбарт орж байгаа. Үзэж харж, дадлагажиж байна. Тэгэхдээ байнга хийхгүй, жилд хоёрхон удааг хагалгаанд оролцож байна, дадлагажихгүй шүү дээ. Гол нь монгол эмч нар дадлага хийж, хагалгаа хийгээд бүр хагалгаанд ороод дадлага хийгээд  явах юм бол өөрсдөө сураад авчих хэрэгтэй. Энэ төсөл хэзээ нэгэн цагт зогсч л таараа. Монголд ганцхан зүрхний гажигтай хүүхэд төрөөд байдаггүй бусад орнуудад ч байгаа. Япон эмч нар маань “Бид одоо дараагийн улс орондоо очиж тусламжийн гараа сунгамаар байна” гэж  ч хэлж байна. Энэ асуудал яригдахад бид “Монголын асуудлыг цогцоор нь шийдчихээд  дараагийн улс руу орооч ээ” гэж гуйдаг. Шийднэ гэдэг маань бүх хүүхдүүдийг эмчлээд дуустал нь ажиллах биш сургалтанд дээр анхаарч “Монгол эмч нар үүнээс хойш энэхүү мэс ажилбарыг хийдэг болчихлоо” гэсэн цагт нь яваач ээ гээд гуйж байна. Монгол эмч нар зүрхний энэ төрлийн хагалгааг хийж чадахгүй гэсэн үг бас биш. Энэ асуудалд манай эмч нар төдийгүй өвчтөнгүүд буруу зөрүү ойлголттой явдаг юм билээ. Энэ хагалгаа манай III эмнэлэгт хийгддэг мэс ажилбар, хөгшин хүмүүс стен тавиуллаа гэдэгтэй адил юм. Төлбөр болоод ирэхээр хүүхдээ хэрхэн эмчлэх вэ гэдэг нь хүндрэл учруулдаг. Хуулиндаа болохоор монголын хүүхдийг насанд хүртэл нь үнэ төлбөргүй эмчлэхийг заасан байдаг. ЭХЭМҮТ үүргээ гүйцэтгэж хүүхдээ эмчлье гэсэн ч нөгөө аппарат нь байхгүй учраас шийдэж чаддаггүй. Сүүлд ЭХЭМҮТ-ийн эмч нартай уулзаж ярилцахад Ангио лабораторийн асуудал шийдэгдэж байгаа. Одоо тендер зарлаад удахгүй шийдэгдэх гэж байгаа гэж сонссон. Одоо тэрийгээ байршуулах байшингийн асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ бүхэн шийдэгдчихвэл зүрхний цоорхойтой хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй гэгээтэй болох байх гэж итгэж байна.

s

 -Та ер нь ямар мэргэжилтэй хүн бэ. Яаж яваад япончуудтай холбогдож, энэ олон хүүхдүүдэд туслах буянтай ажлыг хийдэг  болчихов?

-Үндсэн мэргэжил маань япон хэлний орчуулагч. Анх миний нэг Япон найз Ангарагаа ийм, ийм утга учиртай эмч нар танай улсад очиж ажиллана. Тэдэнд чи нэг туслаад өгөөч ээ гэж хэлсэн. Би энэ төсөлд дундаас нь орж ирсэн л дээ. Эхэндээ энэ төсөл чинь Энхсайхан гэдэг эмч хариуцдаг байгаад АНУ руу яваад өгсөн. Америкаас ажлаа зохицуулж болохгүй байна гэж надад бас хандсанаар би 2006 онд энэ төсөл рүү орсон. Тэгээд л унаа тэрэг, орчуулга гээд их хүнд санагдаж байсан. Эхэндээ учрыг нь олдоггүй баахан хүүхдүүд авчраад эмчлээд байна. Би чинь өөрөө дунд нь маск зүүж, мэс заслын өрөөнд ороод л гүйж гараад хүүхдүүдийн эцэг эхтэй уулзаад л буцаж мэс заслын өрөө рүү ороод л. Гарч ирээд унаа тэргээ бэлдэх гээд эхэндээ хөл толгой  нь олдохгүй бужигнасан юм байлаа. Тэгээд бодлоо. Энэ ажлыг ер нь зохион байгуулалтад оруулахгүй бол яг ийм байдлаар бол бүтэхгүй нь. Тэгээд хаа таарсан гуанз, ресторанд юу таарсанаа иддэг, зарим өдөр орой л ганц хооллодог. Ийм хэцүү нөхцлөөр энэ хэдэн эмч нараа ажиллуулвал үр дүн гарахгүй нь. Магадгүй эмч нарт маань эрсдэл учрахыг ч үгүйсгэхгүй нөхцөлд ажиллаж байв. Энэ орчныг эхлээд сайжруулах нь зүйтэй хэмээн бидний хэсэг залуус нийлж “Хариу нэхээгүй үйлс” ТББ-аа байгуулж, тал тал тийшээ санал болгоод эхний ганц нэг хувийн хэвшлүүд дэмжсэн. Одоо Баянгол зочид буудал буудлын асуудлыг шийдэж, маш том тус боллоо. Орчин бол үнэхээр нөлөөлнө. Үнэхээр тав тухтай орчин чухал.

fas

-Эмч нараа танилцуулаач?

-Манай Япон эмч нарын баг маань нутагтаа  “Heart saving project” буюу “Зүрх хамгаалах төсөл” гэдэг ТББ-тай. Японы 45 мужаас цугласан 50-иад хүний бүрэлдэхүүнтэй хүүхдийн зүрхний эмч нарын баг юм. ТББ-ийн тэргүүнээр Ханада гэдэг эмч ажилладаг. Дэд тэргүүнээр Томито гэж нэг эмч ажилладаг. Энэ хоёр эмч маань, ялангуяа Ханада эмч дэлхийд бүртгэлтэй хүүхдийн зүрхний эмч нарын нэг юм. Дэлхийн хэмжээнд гарын таван хуруунд багтах гэж яригдаг тийм л эмч. Энэ эмчтэй бусад эмч нар нь Япондоо уулзаж чаддаггүй, мэс засалд цуг орж чаддаггүй, лекц семинарт нь сууж чаддаггүй. Монголд ирж энэ хүний царайг харлаа. Монгол ирж хамт мэс ажилбарт хамт орлоо. Энэ бол миний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Томито доктортой хамт ажилласандаа маш их баяртай  байна гэж, давхар монголын хүүхдүүд тусалж, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд нэгдэж, сайхан ажилд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна гэж шинээр багт орсон эмч нар хэлдэг. Манай багт ороод ажилласан эмч нар бараг гардаггүй. Цаг зав, ажил амралтаа зохицулаад аль болох дахин ирж төсөлд хамрагдах сонирхолтой байдаг.

af

      МАХН бол миний анхны бөгөөд сүүлийн нам

af

-Одоо та хаана юу хийж байна.

-Сүүлийн хоёр жил ТББ-ынхаа хажуугаар МАХН-д намын ажил хийж байна. Орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргын ажил хийж байгаа. МАХН бол монголын өнөөдрийн 70-80 жилийн түүхтэй салшгүй холбоотой нам. МАХН-гүйгээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг холбохгүй байхын аргагүй. Энэ намаар миний аав ээж, өвөө эмээ маань хүмүүжиж ирсэн. Тиймдээ ч МАХН бол миний анхны бөгөөд сүүлийн нам гэж би боддог. Шударга үнэнийг тогтоож, үнэний дуу хоолой болж чаддаг гэж үзээд л МАХН-ыг сонгож дотор нь ажиллаад явж байна.

as

-Хамгийн сүүлдд орон нутгаар ажиллахдаа ямар ажил амжуулав. Ямар үр дүн гарав?

-2013 оныг манай МАХН анхан шатны байгууллагыг дэмжих жил буюу сайжруулах жил гэж зарлаад “Шударга ёсны аяныг энэ оны дөрөвдүгээр сараас зохион байгуулаад явж байгаа. Дөрвөн сард явж байхдаа орон нутагт хүндэрсэн нийгмийн нийтлэг тулгамдсан асуудлуудыг ярьсан. Энэ асуудалтай холбоотой зохих арг хэмжээг авч, хувь нэмрээ оруулсан. Сая аравдугаар сард орон нутгаараа явлаа. Хавар явсан үетэй одоо хэрхэн харьцуулагдаж байна. Хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж вэ гэж харьцуулсан. Бид зөвхөн ярих биш асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаас анхаардаг. Яагаад гэвэл манай намаас сонгогдсон МУ-ын Шадар сайд байна. Эрүүл мэндийн сайд байна, Сангийн сайд байна, дэд сайдууд, яам агентлагуудаар дамжуулаад ард иргэдээс ирж байгаа саналыг шийдүүлэх, мөн дээрээс нь УИХ-д манай намаас сонгогдсон гишүүд байна, Шударга ёс бүлэг байна. Энэ бүхэнтэйгээ хамтраад  намын зүгээс ард иргэдэд нийцэхүйц хуулийн төсөл гаргах, өргөн бариулах зэрэгт анхаарч ажиллаж байна.

ds

-Ард түмэнд нийцсэн, хүсэл сонирхолыг дагасан хууль гэдэгт ямар асуудал багтаж байна. Ард иргэд яг юуг хүсэж байна?

-Ер нь манай намын дийлэнх гишүүд нь настай хүмүүс байдаг. Настай дотроо ид залуу халуун насаа Монгол Улсынхаа  бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд зориулсан хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн гол хүсдэг юм нь тэтгэврийн асуудал. Энэ тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн тэнцвэртэй орчинг бүрдүүлж өгөөч ээ гэж маш их хүсч байна. Уг нь хөдөө орон нутгийнхан маань харьцангуй аажуу тайвуу ааштай, мах гурил л байвал болж байна гэдэг. Гэвч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг шигээ бууж өгдөггүй. Мах нь Улаанбаатарын захын лангуун дээр байдагтай адил үнэтэй, гурил будаа нь ч адилхан байдаг. Иймэрхүү асуудлуудад төр ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол махны асуудал гэдэг бодлогоо алдчихсан байна. Хуучин цагт туувар гэж мундаг ажил хийдэг байлаа. Туувар гэдэг үндсэндээ туранхай малыг сайхан тарга тээвэр оруулаад зарах гэсэн арга юм. Гэтэл сүүлийн жилүүдэд тэр мах бэлтгэдэг бодлого алдагдаад байхгүй болчихлоо зэрэг асуудлуудыг орон нутгийнхан маань хэлж байна.

fas

-Саяхан намынхаан даргатай очиж уулзаад ирсэн гэсэн. Тэр уулзалтаар юу ярив. Намын даргыг нь Монголдоо ирчихсэн гэсэн мэдээлэл ч гарч байна. Та бүхэн хамт  ирсэн үү?

-Манай Н.Энхбаяр дарга Солонгостоо байгаа бидэнтэй хамт ирээгүй. Хэвлэлүүдээр гарсэн ээлжит сенсааци байх. Яг өнөөдрийн байдлаар Н.Энхбаяр дарга эмчлүүлээд байж байгаа. Монгол эмч нарын баталсан эсийн задрал гэдэг өвчин Солонгос улсад бас батлагдсан. Энүүхэндээ гэж хэлэхэд, хувь хүн миний бодол шүү. Монгол эмч нарын тавьсан онош буруу байгаасай гэж бодож байсан. Яагаад гэвэл эсийн задрал гэдэг өвчин амар эмчлэгдэх өвчин биш. Батлагдсан гэхээр нь тухайн үед нь монгол эмч нарын мэдлэг блоовсрол сайжирсанд талархсан ч гэлээ манай дарга тийм өвчин туссан нь харамсалтай, бас эмгэнэлтэй санагдаад “Аа золиг оо” гэж дотроо бодож байлаа. Дарга маань эмчилгээгээ хийлгэж  байгаа. Мэдээж хэцүү нэртэй газар байснаас өндөр хөгжилтэй орны эмнэлэг бараадсан болохоор биеийн байдал нь ч сайжирч байгаа. Бид намын удирдлагын хүрээнд очиж бодлогын асуудал, цаашдын зорилго чиглэлийн дагуу санал бодлоо солилцох уулзалт хийгээд ирсэн. Өдөр тутмын ажилд дарга маань шууд оролцож чадахгүй байгаа тул даргынхаа итгэдлийг алдахгүй ажлаа үргэлжлүүлж байна. Дарга маань хэзээ ирэх, хэзээ ажлаа хийх талаар тодорхой ярьж асуугаагүй. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлж, нухчин дарж, хүнд байдалд оруулдагийг дарга маань биеэрээ туулсан болохоор заримдаа үнэхээр зүрх шимширч л байсан.

asd

-Улс төрийн амьдралд янз бүрийн үйл явдал болдог. МАХН-ын гишүүд оролцсон янз бүрийн жагсаал цуглаан дээр өөрийг тань тэргүүн эгнээний оролцогч гэдгийг цөөнгүй харж байсан. Зарим хүмүүс та бүхнийг дүгнэдэг л дээ. “МАХН-ын нөхдүүд Н.Энхбаярын гар хөл” гэх зэргээр, ер нь “шоучид” гэж нэрлэдэг. Тэгж хэлж ярьдаг хүмүүст та ямар тайлбар өгөх вэ?

-Би их олон жагсаал цуглаанд оролцож байсан. Өөрийн тань хэлснээр манлайлж, тэргүүлж байсан үе ч олон бий. Итгэлд үнэмшил гэдэг юм миний амьдралын хамгийн хүндэлж явах чухал зүйл. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн асуудал өөрөө товч бөгөөд тодорхой асуудал. Энэ хүнээр Монгол Улсын хэлмэгдүүлэлт дуусаагүй. Үеийн үед байж ирсэн. Өнөөдөр бидний  баримталдаг шударга үнэн хаана байна вэ. Энэ итгэл үнэмшлээрээ хөтлөгдөж явсан. Энэ итгэл үнэмшлээрээ л МАХН-д байгаа хүмүүс цугласан болов уу гэж би боддог. Тиймдээ ч итгэл үнэмшлээ хамгаалахын тулд жагсч, тэмцэж ирсэн. Ер нь хэлмэгдэл, ялангуяа манай даргад тохиолдсон хэлмэгдэлийн эсрэг цаашдаа ч тэмцэнэ гэж бодож байгаа. Цагаатгуулах, хэрэгсэхгүй болгох зэрэг асуудлуудад өөрийн хэлэх, ярих, хөдлөх бүхнээ зориулна гэж бодож явдаг. Манай намынхныг Н.Энхбаярын нам л гэнэ, жагсахаас өөр юм мэдэхгүй гээд янз бүрийн л яриа гардаг. Би энд байгаа хүмүүсийг өөрийнхөө итгэл үнэмшлийн төлөө явж байна л гэж боддог. Ер нь нэг хүний төлөө явсан байсан ч ер нь яадаг юм. Би тэрнээсээ ичдэггүй. Яагаад гэвэл өөрийнхөө алдаа оноог дэнслээд шударга үнэний төлөө, ард түмнийхээ төлөө, Оюутолгой, Тавантолгой, энэ олон олигархуудаас салья гэж түрүүлж дуугарсанаараа дарга маань буруудсан шүү дээ. Бусад хүмүүстэйгээ адилхан ном бичээд, аль эсвэл олон улсын байгууллагад ажиллаад өөрийнхөө амийг хоохойлоод, нам гүм чимээгүй амьдрах боломж хангалттай байсан. Тиймдээ ч намын даргынхаа үзэл бодолтой би адилхан л байдаг.

da

Төр ховор, нарийн мэргэжилтэй боловсон хүчнээ гадаадад бэлтгэх хэрэгтэй

йы

-Зах зээл эхэлсэнээс хойш Монголын амьдрал ямар байдлаар хөгжиж байна. Яаж хөгжих байсан бол таны бодлоор?

-Миний хувьд өнөөдрийг хүртэл хувийн компанид болон улсад нэг удаа ч ажиллаж үзээгүй. Намын ажил хийгээд төлөвшиж, суурин ажиллаж байгаа нь сүүлийн хоёр жил маань юм. Тэрнээс өмнө аялал жуулчлалын салбарт буюу хөдөө орон нутагт жуулчин авч явдаг хөтөч буюу “Guide”-ийн ажил хийж ирсэн. Одоо эргээд бодож байхад тогтолцоо нь буруу явж иржээ гэж харж байгаа. Магадгүй сүүлийн хоёр жил улс төрд оролцоод үг хэллэгийн хувьд өөр болсон байж магадгүй. Гэхдээ би бас тэр болтол улс төр, нийгмийн амьдралыг сонирхоогүй гэвэл худлаа. Өмнө нь улс эх орон минь хаашаа явж байна, зөв явж байна уу, буруу явж байна уу гэж үнэлэлт дүгнэлтээ өгч л байсан. Ардчилал Монгол Улсад байх ёстой зүйл. Гэхдээ ардчиллыг хэн нэгэн өмчлөх ёсгүй. Би тэгж л боддог. Хэн нэгний өмч биш. Гэтэл ардчилал гэчихээд хэт их эмх замбрааагүй байдал гаргах нь бас зохихгүй. Та бидний хувьд социализмын үетэй өнөөгийн нийгмийг харьцуулж их хардаг байх. Гэхдээ социализмын үед аливаа юм ямар эмх цэгцтэй байсан, өнөөдөр энэ бүхэн хэрхэн алдагдаж байгааг ажиглаж байна. Ардчилал эхлээд 23 жил болж байна. Ардчиллын сайн тал ч бий. Сөрөг муу талууд ч  байгаа. Миний хувьд анхнаасаа Үндсэн хууль, төрийн тогтолцоо нь буруу явж ирсэн харагддаг. Хуулийг ямар нэгэн байдлаар зөрчдөг үзэгдэл газар авсан. Ялангуяа Үндсэн хууль маань өөрөө бас их будлиантай, аливаа асуудлыг цэгцэлж өгөх тал дээрээ асуудалтай юм байна лээ. Яг судлаад ирэхээр мэдэгдэж байна. Миний бодлоор нь цогцоор нь шийдэх хэрэгтэй. Энэ байдлаараа яваад байвал Монгол улс хөгжөөд, хүн ард нь сайхан амьдрах нь хэзээ юм бол доо гэж боддог юм. Уг нь гурван сая хүрэхгүй хүн шүү дээ. Хэдэн тэрбум хүнтэй, хүнээ дийлэхээ байчихсан Хятад, Энэтхэг биш. Гуравхан сая хүнийг аятайхан аваад явчих боломж зөндөө харагддаг. Ялангуяа сүүийн үед уул уурхай гээд л байна. Энэ олон орд газрыг ашиглах шаардлагагүй. Төсөл хөтөлбөрөө сайн судлаад Монголдоо ашигтай ганц сайн төсөлтэй байхад л болно гэж боддог. Миний бодлоор Оюутолгой ганцаараа байхад л Монголыг аваад явчихна гэж боддог. Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг хэдэн жил авч явав. Одоо дахиад 20-30 жил авч явах боломжтой. Энэ хугацаанд нь Оюутолгойг ганц сайн төсөл болгоод бусдыг нь орхих хэрэгтэй. Бид өнөөдөр өөрсдийн үр удмынхаа хоолыг түрүүлж идээд байна. Тэгж болохгүй. Байгалийн нөөцөө хойч үедээ үлдээж, тэд маань  эвгүйтвэл энийгээ зарж борлуулаад ашиглах ёстой. Би өнөөдөр хойч үеийнхнийхээ хоолыг халбагадаж идмээргүй л байна.

й

-Нийгмийг цогцоор нь өөрчлөх хэрэгтэй гэлээ. Цогцоор нь өөрчлөхөд юунаас эхлэх вэ?

-Миний хувьд Үндсэн хуулиасаа эхлэх ёстой гэж боддог.

бЙ

-Үндсэн хуулинд гар дүрэх ёсгүй гэж ярьдаг шүү дээ?

-Тэгж ярьдаг л даа. Гэхдээ энэ асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой. Ер нь ямар ч асуудлыг ард түмнийхээ санал асуулгаар шийдэх хэрэгтэй гэж боддог. Жишээ нь, Швейцари улсад гэрийн тэжээвэр амьтны сүүлийг хэрхэн огтлох вэ гэдэг хууль гаргаад түүнийгээ ард түмнээрээ хэлэлцүүлж байна. Бүх асуудал нь цогцоороо шийдэгдээд улам цаашаа нарийвчилж асуудалд хандаж байгаагийн илрэл. Нохой тэжээж байгаа хүн заавал эр эмээр нь тэжээх ёстой гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Яагаад гэвэл нохойны физилогийн эрх зөрчигдөх ёсгүй гэж байна. УИХ-ын гишүүнд нь өрөө байдаггүй, цалин байдаггүй. Та бол нийгмийн зүтгэлтэн гэж үздэг. Тэр хүн нь нас нэлээн хэвийсэн эсвэл насныхаа хоолыг олчихсон тул одоо надад нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх л үлдлээ гэж асуудалд ханддаг. Нийт дунд нь уулзалтын өрөөтэй, тэндээ сонгогдсон тойргийнхонтойгоо уулзах юм уу гадуур уулзаж ажлаа ярьдаг. Тэнд нууц юм гэж байдаггүй. Дандаа цахим шуудангаар харилцдаг. Цахим шуудан нь хяналттай. Тэнд гэмт хэргийн гаралт гэж байдаггүй. Авилга байдаггүй, үнэхээр сонин, гайхалтай тогтолцоотой улс. Швейцарт шоронд хүний эрх зөрчихгүй гээд 5 одтой зочид буудлын зэрэглэлтэй байлгах хууль гаргасан. Шоронд хүн бүр нэг өрөөнд зурагт, душтай, сурч боловсрох эрх нь нээлттэй, ном компьютер цөм байна. Гэтэл нэг хор уршигтай зүйл гарч ирсэн нь гадаадын цагаач иргэд хэрэг хийгээд болдоггүй гэнэ. Тэгээд судалтал шоронд байсан хүмүүсийн 80 хувь нь гадаадын хүмүүс байсан байна. Тиймээс хуулиндаа өөрчлөлт оруулахын тулд бүх нийтийн санал асуулга явуулж гэнэ. За ард түмэн минь, нөгөө шоронг гоё болгочихсон чинь гадны иргэд олноороо хэрэг тарьж орчихоод байна яах вэ гэж санал асуулга явуулсан байна. Тэгтэл зэрэглэлийг нь бууруулж, хяналтаа чангатгая гэж ард түмэн санал өгч, удалгүй гэмт хэргийн гаралт ч буурч, цагаачдын асуудал арилсан жишээ бий. Тиймээс бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиа өөрчлөх эсэхийг шийдэж болно.

ӨЙ

-Монголд хүний эрх сонгодог утгаараа зөрчигдөж байгаа гэж бодогдож байна. Таны хувьд?  

-Дээд зэргээр зөрчигдөж байгаа. Хамгийн энгийн жишээ агаарын бохирдол. Ер нь хүний эрх хэзээ зөрчигддөг вэ гэхээр жишээ нь Ангараг бол тагнуул юм байна лээ гэж хэлээд араас хүн тагнаж эхэлснээр хүний эрх зөрчигддөг. Монголчууд хүний эрх гэж  ярьдаг мөртлөө хүний эрхийн зөрчил хаанаас эхэлж байгааг мэддэггүй юм шиг санагддаг. Манайхан өөрсдөө эрх нь зөрчигдчихөөд байхад “За яахав, яахав энэ асуудал минь л болж байвал бусад нь яахав” хэлдэг. Энд тэнд хэрэгт орооцолдоод санамсаргүй гүтгэгдчихнэ. Дараа нь эрх чинь зөрчигдчихсөн байна гэвэл “За яахав гэмгүй гээд өнгөрсөн юм чинь араас нь хэл ам хийгээд яахав” гэдэг. Эрүүл мэндийн салбар дээр ярихад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд эрх нь үргэлж зөрчигддөг. Саяхан нэг найз маань эмнэлэгт үзүүлэхээр очиход “Хөдөлмөрийн гэрээнд заагдсан миний унтах цаг, түр хүлээж бай” гэж хэлсэн байна. Магадгүй, эмчийн эрхийн  асуудал байж болох ч “Хүн өвдөөд үхэх гээд байхад хүртэл миний хоолны цаг гээд тоодоггүй. Энэ мэтээр жижиг гэлтгүй хүний эрх зөрчигддөг. Хамгийн том нь гэхэд манай даргад тохиолдсон явдал. Эрх нь яаж зөрчигдөв, яаж хэлмэгдэв, улс төрийн хэлмэгдэл гэдэг нэг ёсондоо хүний эрхийг ямар ч асуудалгүй зөрчдөгийг харуулсан тод жишээ. Ер хүний эрхийг зөрчилд өртөхөд монгол хүний аливаад уужуу тайван ханддаг зан ч нөлөөлдөг байх. Энэ зан дээр нь хэдэн хүн  тоглоод өөрсөддөө ашигтай хуулиа батлуулдаг. Гадна дотны нөлөөлөлд автаж байна. Би сүүлийн үед гайхаад байдаг юм. Монгол Улс Айвэнхоу Майнз, Рио Тинтогийн охин компани шиг л байх юм. Улс бол улс шиг байгаад өөрийн гэсэн бодлоготой байж, хамгаалдаг өмгөөлдөг байх ёстой.

ЫЙ

-Мөнгөтэй, мөнгөгүй хүмүүсийн эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, нийгэмд эзлэх байр суурь нь өдөр шөнө шиг ялгагдах боллоо. Энэ хэвээрээ яваад байвал монголын амьдрал ямар болох дүр зураг харагдаж байна?

-Баян, хоосны ялгаа аль хэдийнэ гараад ирсэн. Одоо бол үнэхээр уул овоо шиг мөнгөтэй болсон зарим нэгэн нь бий. Манай хэдэн лидер гээд байгаа хүмүүс очиж хардаг юм уу үгүй юм уу мэдэхгүй. Хотын төвөөс 2-3-хан км яваад л гэр хорооллын зарим ядуу өрх яаж амьдарч байгаа нь харагдана. Энэ баян хоосны ялгааг арилгана гээд хэдэн тэрбумын хөрөнгөтэй болчихсон хүмүүсийн араас хөөцөлдөөд гүйцэхгүй. Тийм болохоор дундаж чинээлэг давхарга гэдгийг бий болгохын төлөө эдийн засаг, нийгмийн талаас нь анхаарч үзэх ёстой. Ажилтай, орлоготой, хүний дундаж цалин нь амьдралд хүрдэг, дуртай цагтаа зээлээ авч, орон сууц, автомашинаа авчихдаг байх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энэ бүх орчныг бүрдүүлэхийн тулд хүн болгон ажлын байртай байх ёстой. Монгол хүний үнэлэмжийг өндөр болгох ёстой. Заавал монгол хүн гэхээр өнөөдөр 400-500 мянган төгрөгийн цалин авч, гадаадын мэргэжилтэн нь 5000 ам.долларын цалин авч болдог юм. Жишээ нь,  зарим уул уурхайн компанид гадных нь 10 мянган ам.доллар, монгол нь сая хүрэхгүй төгрөгийн цалин авдаг юм. Ийм зөрүүг арилгаж өгөх хэрэгтэй. Төр бодлогоороо дутагдаж байгаа салбарт боловсон хүчнээ бэлтгэхийн тулд Канад, Англи, Америк, Японд зардлыг нь даагаад сургах ёстой. Энэ салбарт энэ жилд тэдэн хүүхэд сургана гэж төр бодлогоо гаргаж яагаад болохгүй гэж. Гэтэл Монгол Улс маш их мөнгөтэй болчихлоо энийгээ яах вэ гэж ард түмэндээ зарлаад, ард түмэн одоо л нэг амьдрал сайхан болох нь гэж хүлээлт үүсгэчихээд одоо мөнгөгүй гээд л сууж байна. Тийм болохоор төр бодлогоор зохицуулж, ховор  нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж, ирээдүйн хөрөнгө оруулалт буюу оюуны хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Ингэж байж монгол хүний үнэлэмж дэлхийд өндөрт өргөгдөнө. Хамгийн гол нь монголчууд бид өөрөө өөрсдийгөө үнэлэхгүй бол Хятадын Ли, Америкийн Жон, Солонгосын Ким ирээд хүндлэхгүй. Би  хэлж байгаа болохоос энэ асуудалтай хүн бүхэн санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол хүний үнэлэмжийг өндөрт өргөж байж, монголчуудын амьдрал ахуй сайжирна. Тэрнээс биш баяжаад алга болсон нөхдүүдийн араас хөөцөлдөөд гүйцэхгүй. Тэр өнөөдөр монголд байгаа ч мөнгөө гэртээ өрөөд тавичихаагүй, гадаадын дансанд аваачаад хийчихсэн, бид мөнгийг нь монголдоо буцааж оруулж ирж чадахгүй. Тиймээс цаашдаа бүх хүнийг ажлын байртай болгож, ажлын байрандаа монголчуудын үнэлэмж маш өндөр байх ёстой. Цалинг нь цагаар үнэлдэг, үнэлгээ нь өндөр байх, илүү цаг ажилласан хөлсийг нь сайн тооцох зэрэг цөөхөн хэдэн асуудлуудыг цэгцэлчихвэл 3 сая хүрэхгүй монголчуудын амьдрал тэгшрээд л ирнэ дээ.

Й

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erick:
Зээлийн санал ... Одоо хэрэглэх Баталгаат ба боломжийн зээл хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй хамт хэрэглэж, хурдан аваарай өнөөдөр батлах. Кредит шалгалт, барьцаа байхгүй байна. хялбар алхам, хурдан санхүүжилт бага хүүтэй. Өнөөдөр бидэнтэй холбоо бариарай unitedloan008@gmail.com
2018-03-13
SARAH WILLIAMS:
Скай Дэлхийн зээлийн фирм, бид хүүтэй 3 0f дээр гарч зээл өгч байна.   Сайн өдөр эрхэм ээ ма байна. Бид хувийн компани байдаг бөгөөд бид зээлийн хэмжээ нь бизнесийн хөгжилд 1,000 долларын зээл, 100 сая хоорондын зээлийн заалтуудыг нь тодорхойлоход бага хүүтэй зээл санал болгож байна зах бизнесээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг. Бид зээл нь төрөл бүрийн санал болгож байна Хувийн зээл барьцаалах, баталгаагүй Бизнесийн зээл барьцаалах, баталгаагүй Нэгтгэх зээл    урьдчилгаа төлбөр байхгүй. Бид энэ зар уншиж цаг гаргасанд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагаа нь өнөөдөр бидэнд и-мэйл илгээх skyworldloanfirmgmail.com skyworldloanfirmsyahoo.com Сара Уильямс.
2017-02-20
SARAH WILLIAMS:
Скай Дэлхийн зээлийн фирм, бид хүүтэй 3 0f дээр гарч зээл өгч байна.   Сайн өдөр эрхэм ээ ма байна. Бид хувийн компани байдаг бөгөөд бид зээлийн хэмжээ нь бизнесийн хөгжилд 1,000 долларын зээл, 100 сая хоорондын зээлийн заалтуудыг нь тодорхойлоход бага хүүтэй зээл санал болгож байна зах бизнесээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг. Бид зээл нь төрөл бүрийн санал болгож байна Хувийн зээл барьцаалах, баталгаагүй Бизнесийн зээл барьцаалах, баталгаагүй Нэгтгэх зээл    урьдчилгаа төлбөр байхгүй. Бид энэ зар уншиж цаг гаргасанд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагаа нь өнөөдөр бидэнд и-мэйл илгээх skyworldloanfirmgmail.com skyworldloanfirmsyahoo.com Сара Уильямс.
2017-02-20
д.хишигжаргал:
буянтай ажил хийдэг юм байнаа амжилт тантай яаж холбогдох вэ
2014-03-16
dawka:
saihan boljee,amjilt hvseed bvvr ihiig bvteegeerei,busdiin hvvhdiig ih bayrluulaarai.
2013-11-19
zochinge:
saihan yriltslaga boljee.iim hvmvvsiig demjeed og,heniig demjih ni hubi hvnii hereg.oorsdoo hiij chadahgvi hvmvvs busdiin ajliig vgvisgedeg.
2013-11-19
zochin:
huue angarag bna ! chi iim ih buyntai saihan ajil hiideg zaluu bna shuu dee ! ah ni ! neeree bolomjtoi bologhooroo ter tsoorhoitoi huuhduud tusaldag ajild chini baga ch gesen tus bolno oo ! parlament dahi ah ni bna ! ajild chini amjilt ! dajgui shudraga engiin yriltslaga bolson bna ! hedii bi enhbayriig demjdeggui ch gesen ! amjilt ! er ni sergelen zaluu shuu !
2013-11-19
duujig:
iim zurh setgeltei zaluuchuudiigaa demjij ed naraar eh oron hoich uedee ih yum hiilgeh heregtei shuu dee,bolomjiin olgoh heregtei ard tumen, odoo muusain 2r namd hugshruud yum hiihee bolison avilachin avgai huuhen erguuldeg luivarchdaas salahgui bol ar tumenii tamir tasarlaa
2013-11-19
batsaikhan bna:
ygyi re oo, owoo doo, sain yariltslaga bolson bna, xogshin ni xol deeree bosoxooroo irex jiliin zardliig ni daana aa xo, kkk
2013-11-19
zochin:
ene hol yavah alsiin haraatai zaluu baina amjilt husie
2013-11-19
zochin:
buyantai uil hiideg yum baina
2013-11-19
баагий:
овоо аятайхан юм яриад, сүрхий буянтай сайхан үйлс хийгээд явна гэснээ гэнэтхэн энхбаярыг магтаад сүжрээд эхлэнгүүт нь хамаг сүжиг буурчлаа.
2013-11-19
zochin:
ajlaa ch hiine ,chuluut tsagaaraa yugaan hiine, hunii erh yum bish uu?!!
2013-11-19
zochin :
saihan pokerddog gar daa yarisaniig ni unshihaar hun unemshmeer zolig yum geech hooe.....
2013-11-19