Өнөөдөр үхэр өдөр

img

  Өнөөдөр аргын тооллын 2013.11.19 Мягмар гараг Билгийн тооллын 17. Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр Наран ургах шингэх 8.24-17.28. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал арилжих, буг дарахад сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ