Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 5-10 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халхголын сав газраар 1-6 хэм хүйтэн, Говийн бүсийн баруун хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 11 градус хүйтэн байлаа.Харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 873гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ