Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тус тус 09.00 цагаас Төрийн ордонд хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/,Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл зэргийг хэлэлцэнэ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай /шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ