Өнөөдөр болох үйл явдлын тойм

11:00 цагт 1932 оны зэвсэгт бослогын үеэр хомроглон устгагдсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдийн үр хүүхэд, ач зээ нар Төрийн өндөрлөгүүдэд мэдэгдэл хүргэх болсон тухай мэдээлнэ.
Хангарьд ордонд
14:00 цагт ХАХНХЯ, НЗДТГ-тай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл” сэдэвт уулзалт
09.00-12.00 цагт Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой байгууллагуудад компанийн засаглалын талаар сургалт явуулж байна.
ССАЖЯ-ны байранд
11.00 цагт ССАЖЯамны Соёлын өвийн хэлтэс Байгалийн түүхийн музейн асуудлаар мэдээлэл хийнэ.
ЭХЭМҮТөвд
13:00 цагт “Дэлхийн дутуу төрөгсөдийн өдөр”-т зориулсан “Алгын чинээхэн минь... яарч төрөхөөс чинь сэргийлье, даарч зутархаас тань хамгаалья” өдөрлөг ЭХЭМҮТ-ийн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн сургалтын танхим”-д болно.
Монголын хүүхдийн ордонд
Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд "Авъяас-2013" урлагийн их наадам энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд болж байна.
Үндэсний номын санд
10:00 цагт Монгол улсад орчин үеийн номын сан үүсч байгуулагдсаны 92 жил, Үндэсний номын сан байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан номын сангийн салбараас төрсөн анхны Соёлын Гавьяат Зүтгэлтэн Магсарын Баянзулын мэндэлсний 85 ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.
Үндэсний музейд
“Сувдан сондор-9” Соёл, эрдэм шинжилгээний аялалын үзэсгэлэн "Дарьгангын түүх соёл, байгаль экологи" нэртэйгээр нээгдэнэ. Гэрэл зураг, археологийн олдвор, шинээр олдсон түүх соёлын сонирхолтой мэдээллүүдийг дэлгэнэ.
МN мэдээллийн төвд
11.00 цагт “00-ын Дэлхийн өдөр”-т зориулан ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-аас мэдээлэл хийнэ.
11.30 цагт Баянгол дүүргийн Иргэдийн нийтийн хурлаас “Иргэд шударга шүүхдээ баярлалаа” хэвлэлийн бага хурал зарласан байна.
12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Салхиар дуулагч” Монгол туургатны хөөмийн анхдугаар хуралдааны талаар мэдээлэл хийнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ