Ливийн байдал хурцадлаа
Ливийн нийслэлийн захад өчигдөр иргэд болон зэвсэгт дайчид, цагдаагийн хооронд мөргөлдөөн болсноос 27 хүн нас барж 235 хүн гэмтсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жагсагчид болон зэвсэгт дайчдын хоорондох мөргөлдөөний дараа Ливийн ерөнхий сайд Али Зейдан зэвсэгт дайчдын талаар “Бүгдийг, хэнийг ч үлдээлгүй тус орны нийслэлийг орхин гарахыг шаардаж байна. Арми болон цагдаагийнхнаас бусад хүмүүс зэвсэгтэй байх нь аюул дагуулж байна” гэжээ.
1
Ливид иргэний дайн болж Муаммар Каддафи унасны дараа тус орны байдал өнөөг хүртэл хүнд хэвээрээ байгаа билээ. Ливийн нутаг дэвсгэр дээр зэвсэгт бүлэглэлүүд өөрийн эзэмшлийн газар болон омгийн хүрээний газраа хамгаалан зэвсэглэсэн бүлэглэлүүд үүссэн ба энэ бүгд нь тухайн орон нутгийн цагдаа нараас илүү хүчин чадалтай зэр зэвсэгтэй байгаа нь асуудал ихээр дагуулж байгаа юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ