Кейт Миддлтоны нохой эмнэлэгт хэвтлээ
Кэмбрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтоны үнэнч анд Пипо хэмээх хар нохой эмнэлэгт хүргэгдсэн тухай “Hollywood.com” сайт бичжээ. Кейт Мидилтон ханхүү Уиллимтэй гэрлэхдээ Пипо нохойтойгоо хамт Букингемийн ордонд ирж байсан юм.
1
Лондоны мал эмнэлгийн их эмч Нанси Матилла “Пипо нохойны улаан хоолойд загасны яс тээгэлдэж хоёр хоногийн турш хоол идээгүй учир их тамирдсан. Тиймээс мэс заслын аргаар түүний хоолойноос загасны ясыг гаргахгүй бол амь насанд нь аюултай байсан учир эмнэлэгт хэвтүүлэх тухай Миддлтон ахайтанд санал болгосоноор өнөөдөр хэвтүүллээ” гэжээ. Пипо нохойг эрүүл болж, ханхүү Жоржийн сайн хамгаалагч байхыг ерөөж Букингемийн ордны гадаа иргэд олон янзын чихмэл тоглоом, цэцэг тавьцгаасан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ