Хилээр мансууруулах бодис оруулж ирэхийг завджээ

img

Өнгөрсөн бямба гаригт Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар хотын харьяат А гэгч 0.9 грамм орчим “ice” хэмээх нийлэг аргаар гаргаж авдаг мансууруулах бодис оруулж ирэхийг завдсан хэрэг гарчээ. Хэргийг  ХХЕГ-ын Хилийн тагнуулын алба, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлсэн бөгөөд сэжигтэн А-г мансууруулах бодис удаа дараа тээвэрлэсэн байхыг үгүйсгэхгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хэргийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасагт шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ