Амьдрахын эрхэнд эд эрхтэнээ зарж байна
Ливан улсад амьдарч буй Сирийн дүрвэгсэд аж амьдралаа залгуулахын тулд эд эрхтнээ зардаг тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Бейрут хотын “Эрхтний хар захад” хандах хүмүүсийн ихэнхийг дүрвэгсэд эзэлж байна” гэсэн мэдээлэлд “Сири улсын иргэн 19 настай Раид л гэхэд долоон сарын өмнө эцэг эх, зургаан дүүгийн хамт Бейрут хотод шилжин иржээ. Тэрбээр эрхтнийг нь худалдан авах саналыг удаан бодолгүйгээр нэг бөөрөө 7000 ам.доллараар зарсан гэнэ. Дараа нь хар захын наймаачид төрсөн дүү 15 настай Раид И-гийн нэг бөөрийг 10 мянган ам. доллараар худалдан авахыг санал болгосон. Шууд л зөвшөөрсөн гэжээ. Манай гэр бүл энэ мөнгөөр жилийн хугацаанд санаа зоволтгүй амьдрах учир ийнхүү зөвшөөрсөн” гэсэн байна. Бейрут хотод Ойрхи Дорнодын хэдэн мянган баян хүн ирж, эрхтэн шилжүүлэх мэс засалд ордог аж. Гэтэл тус улсын засаг захиргаа шилжүүлэн суулгах эд эрхтэнг хаанаас олж буйд огт анхаарлаа хандуулдаггүй учир энэ төрлийн хэрэг цэцэглэн хөгжиж байгааг мөн онцолжээ.
Бейрут хотын цагдаагийн дарга Хамэр Эфан “Сирийн дүрвэгсдийн эд эрхтнийг хамгийн бага үнээр авч, хараа хяналтгүй хүүхдүүдийг хулгайлах явдал ихссэн. Тэднийг алга болсон тухай ирсэн дуудлага хайхад ямар ч эд эрхтэнгүй бие олдох нь ихэссэн. Худалдаачид хамгийн эрүүл, залуу хүмүүсийн эрхтнийг авч, Персийн булан, АНУ, Европ, Ази руу өндөр үнээр гаргадаг гэдгийг мэдэгч Засгийн газраас зөвшөөрсөн байдаг нь хэрэг илрэхэд асуудалтай байдаг” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ