"Ubs music video awards-2013” наадам удахгүй болно

img

"Ubs music video awards-2013” наадам ойрд дэвсээгүй улаан хивсийг дэлгэхээр зэхжээ. Мэдээж үзэгчдийг байлдан дагуулсан клипний эзэд энэ наадмын хамгийн хүндтэй зочид байх нь дамжиггүй.

Наадмын үйл ажиллагаа энэ сарын 29-нд 16.00 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж, шагнал гардуулах ёслол, хамтлаг, дуучдын шилдэг тоглолт гээд цогц арга хэмжээг үзэгчдэд толилуулах нээ.

Энэ сард болж байгаа олон тоглолтын дундаас клипний наадам болох гэж байгаа нь хөгжим сонирхогчдын хувьд хүлээлт үүсгэж эхлээд байгаа юм. Тус наадам нэг талаар рок попынхныг сэрээх, нэгтгэх, тэдэнд урам зориг өгөх, нөгөөтэйгүүр монголын орчин үеийн дуу хөгжим, видео урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр болдог билээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ