МАХН-ын Бага хурал энэ ням гаригт болно
МАХН-ын Бага хурлынхаа товыг гаргажээ. Тодруулбал, тус нам энэ сарын 24-нд буюу ирэх ням гарагт Бага хурлаа хуралдуулахаар болжээ. Бага хурлаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаар дүгнэж, илтгэл тавих юм байна. Мөн тус нам 2013 оныг анхан шатны намыг дэмжих жил болгон зарласны дагуу ямар ажил хийгдсэн, ямар үр дүн гарсан талаар хэлэлцэж, Бага хурлын гишүүдийн саналыг авах ажээ.
Дашрамд дуулгахад, МАХН-ын Их хурлыг ирэх оны эхээр хийхээр болж магадгүй гэнэ. Тиймээс энэ ондоо багтааж Бага хурлаа хуралдуулж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ