Сонины газар руу буутай этгээд халджээ
Парисын “Liberation” өдөр тутмын сонины байр руу буутай этгээд халдаж, “Societe Generale” банкны байрны өмнө гал нээсэн тухай “ВВС” асгентлаг мэдээллээ. Тэрбээр зугтахаасаа өмнө 27 настай гэрэл зурагчны цээж, хүзүүг шархтуулсаныг хэргийн газраас олдсон бууны хонгио гэрчилж байгаа юм. Францын хамгийн том сонин халдлагад өртсөн нь олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр мөрдөн байцаагчид сэжигтний гудамжаар явж буй зургийг сэтгүүлчдэд үзүүлжээ. Парисын цагдаа нар Эйфелийн цамхагийг чиглэн яваа буутай этгээдийг мөрдсөн ч метро руу зугтсан байна. Сэжигтэн гартаа буу барин гудамжаар тайван алхахдаа автомашин барьцаалжээ. Энэхүү хэргээс хоёр цагийн дараа “Societe Generale” банк руу халдахдаа хэнийг ч гэмтээгээгүйгээс гадна, хаалган дээр “Намайг март” гэж бичжээ. Цагдаагийнхан тус сонин хамгаалалтадаа авч, үйл ажиллагааг зогсоосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ