МҮОНТ-ийн Үндэсний зөвлөл хаалттай хуралдаж байна
МҮОНТ-ийн Үндэсний зөвлөл яг одоо хуралдаж байна. Учир нь тус телевизийн зарим уран бүтээлч МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлсэн байна. Тиймээс уг асуудлыг МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлээ. Гэвч МҮОНТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаа Ч.Даваабаярыг оролцуулахгүй, хэвлэл мэдээлэлд хаалттай байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаа аж.
Харин ашиг сонирхолын зөрчилтэй гэгдэж байгаа Ч.Даваабаяр мэдэгдэхдээ “Манай телевиз 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ бодлого, хөтөлбөрөөр бэлтгэсэн нэвтрүүлгээ үзэгчдэдээ хүргэнэ. Шинэчлэл хийлээ гээд хэнийг ч халахгүй. Би ашиг сонирхлын зөрчилтэй бол шалгуулахад бэлэн байна. Намайг МҮОНТ-д хохирол учруулсан, юмыг нь хувьдаа ашигласан гэж хардаж байгаа бол шалгуулъя. Бусад дарга нарыг ч бас хамт шалгуулъя гэж уриалж байна” гэсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ