"Улаанбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн болно
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нөөс ирэх сарын 01-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Тус үзэсгэлэнг Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцох аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ