А.Бакей: Р.Амаржаргалыг чөлөөлөх эсэхийг УИХ шийднэ

img

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг хэлэлцсэн эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.

6

-Байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцсэн болов уу?

-Долоо хоног бүрийн хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээд баталдаг. Энэ долоо хоногийн төлөвлөгөөнд Р.Амаржаргал гишүүний өргөдөл багтаагүй байсан. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар санал солилцсон. Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэхээс өмнө намын дарга, холбогдох гишүүдтэй санал солилцож, зохих хэмжээний бололцоо олгоё. Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг намын бүлгээс гаргасан.

6

-УИХ-ын дэгд энэ талаар яаж зохицуулсан байдаг бол?

-УИХ-ын дэгээр бол УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзсан өргөдөл гаргасан тохиолдолд  төдий хугацаанд хэлэлцэн шийднэ гэсэн хуулийн заалт байхгүй.  Гишүүн Р.Амаржаргал өргөдөл өгсөн учраас хэлэлцэхийн хувьд хэлэлцэнэ. Гэхдээ аль аль талдаа  бодолцох, зөвшилцөх бололцоо олгож байна.

6

-Гишүүн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд УИХ хүлээж авахгүй байх эрх зүйн үндэслэл бий юу?

-УИХ-ын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн ямар нэг шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох тохиолдол байгаа. Үүний нэг нь  “УИХ-ын  гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзах өргөдлөө гаргасан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлт гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаан дээр нууц санал хураалтаар уг асуудлыг шийднэ” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Хэдийгээр УИХ-ын гишүүн өргөдлөө гаргасан ч гэсэн эцсийн шийдвэр УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр гарна.

6

-Р.Амаржаргал гишүүн өөрөө үндэслэлээ тайлбарласан уу?

-Одоогоор Р.Амаржаргал гишүүн үндэслэлээ тайлбарлаагүй байна. Хүндэтгэх үзэх шалтгаан гэсэн ангилалд л тайлбарласан байгаа.  Өргөдлийг нь хэлэлцэх явцад шалтгаанаа өөрөө тайлбарлах байх.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

0420:
уянга гишүүн шиг албан тушаал авчихаад амаа тагнуулж сууж болохгүй шүү
2013-11-21
0420:
ер нь уих-д олон шударга гишүүд байна гэж бодож байна.амаржаргал, бямбацогт, энхбаяр,ганбаатар,батзандан, оюунгэрэл,батчимэг гэх мэтийн олон гишүүд бий шударга байх хэрэгтэй,монголын ард түмэн ухаантай шүү

таны энэ шийдвэр зөв гэж бодож байна болохгүй зүйлийг хараад суух нь тэнэг хүний зан ийм шударга хүн байвал бас өргөдлөө өгөөд гарах хэрэгтэй энэ ард иргэдээ бодсон шийдвэр гэж бодож байна.зөв шийдвэр гаргалаа
2013-11-21
иргэн:
болохгүй, болохгүй... гээд байгаа хүнийг болно, болно... гээд хэрэггүй дээ. дургүйд, хүчгүй...
2013-11-19
zozin:
durgui lamiig darj baij saxil xyrteexeer ymar baidag yum bol do.
2013-11-19
хасагэм:
бакей гэж нэг эргүү хасаг больж үз дээ. гарах эсэхээ чам шиг муу новшоор заалгахгүй ээ
2013-11-19
мөнх :
энэ нэг далдагнасан нөхөр их юм ярих юм аа. тэр хүн гарахыг уих мэдэх биш тэр хүн өөрөө мэднэ шүү дээ. юмыг жаахан ухаантай бодож ярьж байвал яасан бэ. манайд хүний эрх чөлөөг хүндэтгэдэг улс. тэгээд сонгогдох, гарах эрхийг өгөх хэрэгтэй. угаасаа эвгүй газраас гарах эрх нь хувь хүнд өөрт нь байна.
2013-11-19