“Mazda 6” шилдгээр тодорчээ
Жил бүр Японы машины шинжээч, мэргэжилтнүүд болон сэтгүүлчдийн холбооноос тодруулдаг “Оны машин-2014” шагналыг Mazda6 хүртжээ. Тус машин эх орондоо Atenza нэрээр худалдаалагддаг юм.
.
Mazda6-ийн гол өрсөлдөгч нь Mitsubishi Outlander PHEV ба Honda Fit байсан аж. Мэргэжилтнүүд Маздаг бензин хөдөлгүүр SkyActiv-G ба дизель SkyActiv-D-тэйгээр нь онцлон шилдгээр нэрлэсэн байна.
.
Японы “Оны машин” шагнал өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 1-нээс энэ оны аравдугаар сарын 31-ний хугацаанд худалдаагдсан өргөн хэрэглээг харгалзан үздэг аж. “Оны гадаад машин” номинацид Volvo V40 шалгарчээ.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ