Охиноо Харвардад сургаж, Ерөнхийлөгч болгоно
Реппер Кейни Уэст болон Ким Кардашиан нар хамтран хөтлөж явуулдаг “Kim and Ken” блогтоо хайртай охин Норт Уэстийнхээ ирээдүйн талаар зарим нэг зүйлийн талаар бичжээ. Реппер залуу “Охиноо 18 нас хүрэхээр нь Харвардын их сургуулийн Хууль эрх зүйн ангид оруулах боллоо” гэсэн байна. Учрыг нь “Яагаад гэвэл АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Обамаг тус сургуулийг улаан дипломтой төгссөн гэдгээрээ хүмүүсийн итгэлийг маш сайн олдог гэж би боддог” хэмээн тайлбарлажээ.
Тэрбээр мөн “Миний охин их ухаантайгаас гадна ээж шигээ ер бусын гоо үзэсгэлэнтэй. Би ирээдүйдээ Норт Уэст охиноо АНУ-ын анхны хар арьст эмэгтэй ерөнхийлөгч болж, үндэсний телевизээр мэндчилж байхыг харахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Би амлаж байна, охиноо шоу ертөнцөөр хүмүүжүүлэхгүй” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ