“Хүмүүнлэгийн Оскар” –ыг гардууллаа
Холливудын супер од Анжелина Жоли “Оскар”-ын шагнал хүртжээ. Түүнийг кино урлагт оруулсан хувь нэмрийнх нь төлөө бус хүмүүнлэгийн үйл ажиллагааных нь төлөө шагнасан байна.
Холливудад Киноакадемиас зохион байгуулсан Governors Awards шагналын ёслолын ажиллагаа болж “Хүмүүнлэгийн Оскар”-ыг Жолид олгожээ. Ёслолд Том Хэнкс, Харрисон Форд, Эмма Томпсон, Мэтью Макконахи, Жейк Гилленхол, Колин Фаррел, Марк Уолберг, Бен Стиллер, Жаред Лето, Женнифер Гарнер нарын од оролцсон байна. Энэхүү хүндтэй баярт Анжелина Жоли, Брэд Питт нар өргөмөл хүү Мэддокстойгоо хамт иржээ.
Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн комиссарын сайн дурын элч төлөөлөгчөөр ажилладаг юм. Жолигоос гадна 88 настай жүжигчин Анжела Ленсбэри, 68 настай Стив Мартин нар мөн дээрх шагналыг хүртжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ