“Нарантуул 2”-ын асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийв
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Анко” ХХК-ийн “Нарантуул-2” худалдааны төвд дахин гарч хохирлын хэмжээ, галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 34 дүгээр ангийн 50 гаруй албан хаагч ажиллан гал түймрийг шуурхай унтраасан.
.
Галыг шуурхай унтраасны үр дүнд зоорийн болон 1 дүгээр давхарын мах, хүнс, барааны нийт 311 түрээслэгчийн лангуу, павильон, 2 давхарын хойд талын жигүүрийн түрээслэгч иргэдийн хувцас, бараа материалыг Онцгой байдлын албаны албан хаагчид галын аюулаас авран хамгаалсан байна.
.
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний байгууллагуудад Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хяналт, шалгалтыг өнгөрсөн сард зохион байгуулж байсан.
.
Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудаас илэрч байгаа дийлэнх зөрчил дутагдал нь цахилгаанаас үүдэлтэй байсан нь ч тогтоогдсон байна. Мөн галын аюулгүй байдлын дүрэм, журмыг баримтлан ажиллах шаардлагыг “Нарантуул-2” худалдааны төвд өнгөрсөн 10 дугаар сард өгч байжээ.
_
Онцгой байдлын байгууллагаас няцаалт хийв
Онцгой байдлын ерөнхий газраас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж доорх няцаалтыг хийлээ. Үүнд:
цго_
1. Тус худалдааны төвд гарсан галын шалтгааныг Онцгой байдлын байгууллагаас зарлаагүй. Галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар гал түймрийн шалтгаан нөхцлийг хэрэг бүртгэл, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа үед аливаа дүгнэлт, шалтгааныг зарлах нь хуулиар хориотой зүйл. Тиймээс Нарантуул-2 худалдааны төвд гарсан галын шалтгааныг Онцгой байдлын байгууллагаас зарласан гэж мэдээлж байгаа нь ор үндэсгүй зүйл юм.
_
2. Гал гарсан эхний дуудлагаар 28 лангуу шатсан, 2 дахь дуудлагаар 2 лангуу шатсан. 2 дахь дуудлагын гал нь өмнөх галыг дутуу унтрааснаас гараагүй болохыг мэдэгдэж байна.
_
3. Нарантуул-2 худалдааны төвийн хувьд барилгын цахилгаан, шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй нь галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7 дах заалтыг зөрчсөн үйлдэл болсон гэжээ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ