“Пирамид” пабд зодоон болжээ
Өчигдөр орой БГД-ийн 19-р хороо, “Пирамид” пабд зодоон болоод байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид тус газар очиж шалгажээ. Гэтэл СХД-ийн 10-р хороонд оршин суух 32 настай эрэгтэй Э гэгч нь ЧД-ийн долдугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Т-г согтуурсан үедээ шалтгаангүйгээр зодон танхайрч байжээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ