“ШШГБ-ын шинэтгэл, эрх зүйн орчин, практик” бага хурал болно

img

ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран “ШШГБ-ын шинэтгэл, эрх зүйн орчин, практик” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг энэ сарын 20-ны өдрийн 14 цагаас ШШГЕГ-т зохион байгуулах гэж байна.

Тус онол практикийн бага хурал нь тогтоол гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэсэн үндсэн чиглэлүүдээр явагдах юм. “Хорих ял эдлүүлэх эрх зүйн орчны шинэтгэлийн зарим асуудал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого, чиг хандлага”, “Цагдан хорих үйл ажиллагааны эрх зүйн шинэтгэл”, “Хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалт, чиг хандлага”, “Хорих байгууллагад ялтны дундаас гарч буй зөрчилтэй тэмцэх ажиллагааг боловсронгуй болгох нь”, “Хорих байгууллагын харуул хамгаалалтын үйл ажиллагааны чиг хандлага”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдөл, чиг хандлага”, “ Шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн баталгаа”, “Захиргааны шүүхийн шийдвэр ажиллагаанд тулгамдаж буй асуудал”, “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” зэрэг сэдвүүдээр үндсэн ба дагалдах илтгэлүүд тавигдана.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард иргэд:
хурал нь ихдээд хийж байгаа ажил нь багадаад байна даа энэ төрийн албаныхан зав л гарвал хурал зөвлөлгөөн лекц семинар гээд ажил дээрээ байхгүй алга болчихоод хүлээлгэж хаашаа юунд явсан нь мэдэгдэхгүй таг болчихоод чирэгдүүлэх юм даа
2013-11-19