Монголын хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр Хонконгийн Four Season зочид буудалд эхэллээ. Уг чуулга уулзалтыг Английн Веакон компаниас уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ удаад Монгол Улсын Их хурлаас Хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг танилцуулж, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн талаар хэлэлцэж байгаа аж.
Чуулганд Зам, тээврийн сайд А.Гансүх, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан нарын албан хүмүүс оролцож байна. Мөн Хонконгийн болон Хонконгт төвлөрдөг гадаадын хөрөнгө оруулагчид, Монголын бизнесийн төлөөлөл оролцож байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ