Тээврийн орлого өсчээ
Төмөр замын тээврийн салбарын орлого энэ оны эхний арван сарын байдлаар 350.2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 977.9 сая төгрөөр буюу 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Төмөр замын тээврээр 17397.5 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор 3190.4 мянган зорчигч зорчсон байна. Тээсэн ачаа нь өнгөрсөн оноос 448.9 мянган тонноор өссөн бол зорчигчдын тоо 178.0 мянган хүнээр буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ