Монголбанк 65.4 сая ам.доллар худалдав
Монголбанкны энэ өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 71 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төв банк 65.4 сая ам.долларыг 1745 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 178.75 сая юань худалдан авах санал ирж, Монголбанк 178.75 сая юанийг 286.20 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав.
Өнөөдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 60.9 сая ам.доллар нийлүүлэв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ