Марс руу арав дахь хөлгөө хөөргөжээ

img

Сансрын MAVEN (Mars Atmosphere and Volatile Evolution Mission) аппаратыг тээвэрлэсэн пуужин зөөгч Atlas V-ийг Флорида мужийн Канавералын хошуунаас  өчигдөр орон нутгийн цагаар 13:28 хөөргөлөө. Энэ нь  NASA-гийн Улаан нүдэн гараг руу хөөргөж байгаа арав дахь хөлөг юм. Сансрын MAVEN аппаратыг  “Lockheed Martin” корпораци бүтээсэн юм. Компанийн дэд ерөнхийлөгч, иргэний сансрын хөтөлбөрийн удирдагч Жим Крокер “Бид ямар ч нэмэлт санхүүжилтгүйгээр төлөвлөсөн хугацаанд үүрэг даалгавраа биелүүлсэн. Бид үүгээрээ ч бахархаж байна” гэж хэлжээ. Аппаратын зорилго нь энэхүү хүйтэн, хуурай гарагт ус байсан эсэх, байсан бол хэрхэн сөнөж мөхсөн талаар судалгааны  материал цуглуулах аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lhagva:
teneg ym be yaj bodohooroo ingej boddog bna
2013-11-22
bataa:
daanch amid amitan baih nuhtsul baihgui ni haramsaltai ym.
2013-11-20
bataa:
mars deer ochij uzeh ymsan.
2013-11-20
zochind:
za amerikchuud chamaas door seteglee yu? kkk
2013-11-20
zochin:
10 holog hoorgoh mongoo tsugluulj baigaad lag chanartai neg l holog hoorgochooch.
2013-11-19