Баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орно
Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Халх голын сав газраар 3-8 хэм, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 хэм хүйтэн, Говийн бүсийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0 хэм орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ