Өнөөдөр болох үйл явдлын тойм

МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай.
09:00-09:40 Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг ААН-ийн стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн
09:40-10:20 Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүн
10:20-11:20 Ерөнхий боловсролын сургуульд боловсрол, эрүүл ахуйн нөхцөл, "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн
11:20-12:20 Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим ААН-үүдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.
МҮОНРТ-ийн мэдээллийн төвд
11:00 цагт “Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концертыг СТӨ-нд тоглох гэж байна. Энэхүү тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд УГЗ С.Сүхбаатар, СГЗ Н.Ганхуяг, СТА Сэржмятав нар болон бусад уран бүтээлчид оролцоно.
14:00 цагт ШШГЕГ, Хууль сахиулахын их сургууль хамтран “ШШГБ-ын шинэтгэл: Эрх зүйн орчин, практик” сэдэвт эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал зохион байгуулна.
Монголын хүүхдийн ордонд
11:00 цагт МУ-ын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн үндэсний зөвлөлийн хурал болно. Өнөөдөр Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны 14 жилийн ойн өдөр тохиож байна.
Улсын филармонид
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Салхиар дуулагч” монгол туургатны хөөмийн уралдаан үргэлжилнэ.
Багшийн хөгжлийн ордонд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид "Явцын үнэлгээний арга зүйг хэрхэн хийх вэ?" сэдэвт сургалтанд хамрагдаж байна. Сургалтыг Америк багш зааж байгаа. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг дэмжих зорилготойгоор, Улсын тэргүүний хувийн цэцэрлэгийг шалгаруулах ажил эхэллээ. Шалгалтын коммист Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хувийн цэцэрлэгүүдийн холбоо оролцож байна. Харилцах утас: 99286585, 97116585 /Шалгаруулалт 11 сарын 22 өдрийг дуустал үргэлжилнэ/“Өргөө-2” кино театрт
Японы кино өдрүүд үргэлжилж, "Ширээний теннис халуун рашаан" киног үзүүлнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ