350 ширхэг галт сумыг хилээр нэвтрүүлэхийг оролджээ

img

Өнгөрсөн баасан гаригт Гаалийн хяналтын талбайд буусан чингэлгүүдийн нэгэнд ангийн бууны долоон хайрцаг бүхий 350 ширхэг сум нуусан байсныг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд илрүүлжээ. Тус галт сумнуудыг хуучин хувцсан дунд далдалсан байсан гэнэ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тус галт сумнуудыг АНУ-аас ирүүлсэн нь батлагдсан  гэнэ. Мөн өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан хулгайн анчид хил гаалиар хууль бус буу, сум нэвтрүүлэх гэсэн оролдлого гардаг” гэв.

Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд хоёрхон аж ахуй нэгж албан ёсны зөвшөөрөлтэйгээр галт зэвсэг болон дагалдах хэрэгслийг худалдаалдаг аж. Гэвч зарим худалдаачид хууль бусаар АНУ, ОХУ, БНХАУ-аас галт сум оруулж ирэн “Нарантуул” болон бусад худалдааны төвд зардаг гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ