Дугаарын хязгаарлалтыг зогсоох эсэх нь маргааш тодорхой болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш болно. Уг хуралдаанаар Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулна.
Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл, Орон сууцны сангийн Зөвлөл байгуулах тухай, Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ