Онгоцны хар хайрцаг олдов

img

ОХУ-ын Москвагаас хөдөлсөн онгоц Казаны нисэх буудалд газардаж чадалгүй осолдсоноос 50 хүн амиа алдсан билээ. Ослын газарт ажиллаж буй багийнхан онгоцны хар хайрцгийг олсон байна. Онгоцны хар хайрцагны бичлэгт системийн ажиллагаа болон нисэх багийнхны харилцан яриа бичигдэж үлджээ.

Цаг уурын нөхцөл байдал сайн байхад газардаж чадаагүй нь системийн алдаатай холбоотой гэж таамаглаж байсан юм. Хар хайрцагны бичлэгийг судалж үзэхэд, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь голлох шалтгаан боллоо гэж эх сурвалж мэдээлжээ. Татарын агаарын тээврийн компани нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус компанийг техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг шаардаж байсан ч санхүүгийн бэрхшээлтэй байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ