Индонезийн Ерөнхийлөгчөөс уучлалт гуйв
2013-11-20

Австралийн Засгийн газрын тэргүүн Тони Эббот Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоногоос ногоон тивийн тусгай албадын тагнуулын хэрэгтэй холбогдуулан уучлалт гуйлаа. Тэрбээр парламентад үг хэлэх үеэрээ “Австралийн тусгай албад Юдойоно болон түүний эхнэрийн утсыг чагнадаг гэх мэдээлэл хэвлэлд гарснаас хойш тэдэнд тааламжгүй сэтгэгдэл үлдээсэндээ уучлалт гуйж байна. Миний хувьд Индонезийн Ерөнхийлөгчийг Австралийн хамгийн сайн нөхдийн нэг гэж боддог” гэжээ.

Индонезийн Ерөнхийлөгч Юдойоно Австралитай хийж буй хоёр талын хамтын ажиллагаагаа эргэн нягтална гэсэн мэдэгдлийг хийсний дараахан Австралийн Ерөнхий сайд ийнхүү уучлалт гуйсан байна. Юдойоно “Австралийн Ерөнхий сайд Индонезийг тагнаж чагнасан асуудлыг авч хэлэлцэхгүй, буруугаа хүлээхгүй байгаад би гүнээ харамсаж байна” гэж мэдэгдсэн аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
б.дэлгэрцэцэг:
больё оо ооооооо
2013-11-20